Цахим спортын “CS2” төрлийн мэргэжлийн багуудын чансааг “Valve”, “HLTV” платформ тогтоодог. HLTV-ээс “StarLadder Budapest Major-2025” тэмцээний дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргасан. Мажорт түрүүлсэн “Vitality” энэ удаа дэлхийн чансааг тэргүүлж, “FURIA” удаалж, нэг байраар ухарчээ. Финалд шалгарсан “FaZe Clan” баг урагшилж, эхний 10-аас зургаад би чигдсэн бол “MongolZ”-ынхон өмнөх чансаанаас хойшилж, VII байрт эрэмбэлэгдэв. Тэд өнгөрсөн есдүгээр сард дээрх хоёр платформын чансааг тэргүүлсэн билээ.