Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн тооцооллоор улс орнууд байгаль орчныг хамгаалахад жил бүр хамгийн багадаа 350 тэрбум ам.доллар зарцуулж чадвал хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, ган, цөлжилтийг сааруулах боломжтой гэж үзжээ. Харин Монгол Улсын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ (ДНБ) ядаж нэг хувийг байгаль орчныг хамгаалахад тогтмол зарцуулах шаардлагатайг энэ үеэр онцолсон байна. Цаашлаад зөвхөн атаршсан талбайг нөхөн сэргээхэд л 125 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо ч бий аж.
Манай улсын ДНБ өнгөрсөн оны эхний хагас жилд 5.6 хувиар өсөж, 40.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнд хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын өсөлт голлох нөлөө үзүүлжээ. Иймд үүний ердөө нэг хувийг байгаль орчныг хамгаалахад зарцуулснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, ган, цөлжилтийг сааруулах боломжтой аж. ХХI зуунд уур амьсгалын өөрч лөлтийн улмаас гангийн давтамж нэмэгдэх төлөвтэй. Одоогоор манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь цөлжилтөд их, бага хэмжээгээр өртөөд буй гэнэ. Улаанбаатар хотын хаяа залгаа суурин газрууд төдийгүй хангайн бүс нутгийг ч цөлжилтийн сүүдэр хэдийн нөмөрч, элсний нүүдэл эрчимтэй тэлж байгааг судлаачид онцоллоо.
У.Сүрэн