БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.01.04/ 23.00 цагийн орчимд бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад, 30 настай эмэгтэй М, 4 настай эмэгтэй А, 3 настай эмэгтэй А нарын биед мэс ашиглан халдсаны улмаас 30 настай М болон 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Харин гэмтсэн 3 настай хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байна.
Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулж, иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгаж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.