Компаниуд өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа нэгтгэн, хүргүүлэх хуульд заасан 50 хоног эхэлсэн. Тодруулбал, МХБ-д бүртгэлтэй 162 компани ирэх сарын 20ны дотор ногдол ашиг олгох, эсэх шийдвэрээ хувьцаа эзэмшигчид болон Санхүү гийн зохицуулах хороонд танилцуулах үүрэгтэй. 2025 онд буюу 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг олгох шийдвэрийг 46 компани гаргасан аж. Тэд дотоодын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн өндөр буюу 1.2 их наяд орчим төгрөгийг олгосон байна. Үүнээс ХААН банк 373.5, “Тавантолгой” компани 366.5, АПУ 127.6 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг олгон тэргүүлжээ. Тэгвэл энэ жилийн ногдол ашиг өмнөх оныхтойгоо ойролцоо байх төлөвтэйг МХБ-ээс дурдав. Үүнийг ногдол ашгийн хэмжээгээр тэргүүлэгч компаниудын өмнөх улирлуудын борлуулалт, цэвэр ашгийн тайланд үндэслэн гаргадаг аж.
С.Дулам