Диабеттай тэмцэх дэлхийн өдөр маргааш то хионо. Эл өдрийг угтан улсын болон хувийн хэвш лийн эмнэлгүүд иргэдэд зөвлөгөө, мэ дээ лэл хүргэх аж. Тодруулбал, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) өнөө дөр 13.0015.00 цагт хүүхдийн диабетаас сэр гийлэх өдөрлөг болох юм байна. 018 насны хүүхэд, өсвөр үеийнхний дунд диабет буюу чихрийн шижин өвчнөөс урьд чилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор эл өдөрлөгийг зохион байгуулж буй. Энэ үеэр нарийн мэр гэжлийн эмч нар үзлэг хийж, сэт гэл зүйч болон нийгмийн ЭКОЛОГИ ажилтан зөвлөгөө, мэдээлэл өгөхийн зэрэгцээ хооллолтын талаар ч хэ рэг тэй зөвлөмжийг хүргэх гэнэ.
Тус төвийн Хүүхдийн зөвлөх полик ли ни кийн нэгдүгээр давхар уг арга хэмжээ бо лох бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч нарт ч нээлттэй аж. Ташрамд дуулгахад, чих рийн шижин өвчнийг эрт илрүүлэхийн тулд эрс дэлийн үнэлгээ, глюкозын хяналтын шин жилгээ хийлгэх нь чухал. Хэрэв уг өвчин хүн дэр вэл хараа муудах, бөөр, зүрх, судас, мэдрэл, үе мөч гээд бүх л эрхтэнд ихээхэн сөрөг нө лөөтэй. Ялангуяа, эцэг, эх нь уг өвчнөөр өв чилсөн бол хүүхдэд удамших магадлал 50 хувь байдаг тул эрт илрүүлж, арга хэмжээ авахыг эмч нар зөвлөлөө.
Ч.Болор