Улаанбурхан өвчнөөр нас барсан таван тохиолдол бүртгэгдлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 12-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 6836, эмнэлэгт 589 хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс хөнгөн 83, дунд 469, хүнд 35, нэн хүнд 2 байгаа аж. Харин гэрээр 985, эдгэрсэн 5257, Хавьтал 36307, нас баралт 5 байна.
2025-06-12
Цус сэлбэлт судлалын II төв хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо
Дэлхийн цусны донорын өдөр энэ сарын 14-нд тохионо. Эл өдрийг угтан JCI конгресс салбар байгууллагаас санаачлан “One drop One life” төслийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний II төвийг хүүхэд хөгжлийн өрөөтэй болгожээ. Олон нийт, ялан¬¬гуяа цусны донорын үйл ажиллагаанд хүүхэдтэй эцэг, эх¬ чүүдийн оролцоог нэмэх зорилгоор уг өрөөг тохижуулан, өнөөдөр нээж буй юм. Ин-гэс¬нээр эцэг, эхчүүд, хүндэт днорууд хүүхдээ хаана үлдээх вэ гэж санаа зовохгүйгээр дагуулж ирээд хүүхэд хөгжлийн өрөөнд саатуулах, тоглуулах боломжтой аж.
2025-06-10
Дутуу төрөлтийг бууруулах чиглэлээр олон улсын сайн туршлагыг хэлэлцэж байна
Өнөөдрийн “Дутуу төрөлт, сэргийлэлт ба дутуу нярайн менежментийн шилдэг туршлага” сэдэвт олон улсын сургалт, семинарын гол зорилго нь энэ чиглэлээр судлагдсан сайн туршлагыг нутагшуулахад оршиж байгаа юм. Сургалтын үеэр дутуу төрөлтийг бууруулж урьдчилан сэргийлэхэд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх, жирэмслэхэд бэлдэх тусламжийг сайжруулах, ургийн пренатал оношилгоог сайжруулах хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд онцоллоо.
2025-06-09
Улаанбурхан өвчнөөр нийт 5565 иргэн өвджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 6-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5564, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 611, гэрээр 852, эдгэрсэн 4100, Хавьтал 36307, нас баралт 2 байна.
2025-06-06
Улаанбурхан орон нутагт дэгдэх эрсдэл нэмэгдэв
Улаанбурхан өвчний тохиолдол буурахгүй, нэмэгдэх эрсдэлтэй байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс анхаарууллаа. Өчигдрийн байдлаар лабораторийн шинжилгээгээр нийт 5309 тохиолдол батлагдсан бөгөөд үүнээс 3527 нь эдгэрчээ. Харин 617 хүн эмнэлэгт, 1163 нь гэртээ эмчлүүлж буй аж. Уг өвчин дэгдсэнээс хойш хоёр хүүхэд нас барж, хавьтлын тоо 36 307-д хүрээд байгаа юм.
2025-06-05
Улаанбурхан өвчнөөр 4816 хүн өвджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 2-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 4816, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 642, гэрээр 1025, эдгэрсэн 3147, Хавьтал 36307, нас баралт хоёр байна.
2025-06-02
Б.УУГАНБАЯР: Улсын эмнэлгүүдийн гүйцэтгэлийн санхүүжилт 8-9 хувиар буурсан
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын 04 дүгээр тогтоолоор төлөвлөгөөт мэс заслыг квоттой болгож, үүнээс илүү гарсан тохиолдолд төлбөртэйгөөр хагалгаа хийхийг үүрэгдсэн нь иргэд, эрүүл мэндийн байгууллагынхны дунд асуудал үүсгэж эхэлжээ. Энэ талаар ЭМДЕГ-ын хэлтсийн дарга Б.Ууганбаяраас тодрууллаа.
2025-05-28
Сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян илэрчээ
Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 15 сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг шалгажээ. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн энэ оны эхний хагас жилээс боловсролын байгууллагын гал тогоонд “дүн тавьж” эхэлсэн байна.
2025-05-27
Титэм судасны хүнд зэргийн нарийслыг Монголд эмчлэх гэнэ
Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг Монгол Улсад нутагшуулах зорилгоор Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын багийг БНХАУ-ын Шанхай хот руу илгээсэн билээ. Тэгвэл тус эмнэлгийн эмч нар энэ чиглэлээр суралцаж, эх орондоо ирсэн бөгөөд УХТЭ-ийн Зүрх, судас судлалын тасгийн шигдээсний нэгжид дэлхийд хүлээн зөвшөөрсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад оруулсан байна.
2025-05-23