Дэлхийн цусны донорын өдөр энэ сарын 14-нд тохионо. Эл өдрийг угтан JCI конгресс салбар байгууллагаас санаачлан “One drop One life” төслийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний II төвийг хүүхэд хөгжлийн өрөөтэй болгожээ. Олон нийт, ялан¬¬гуяа цусны донорын үйл ажиллагаанд хүүхэдтэй эцэг, эх¬ чүүдийн оролцоог нэмэх зорилгоор уг өрөөг тохижуулан, өнөөдөр нээж буй юм. Ин-гэс¬нээр эцэг, эхчүүд, хүндэт днорууд хүүхдээ хаана үлдээх вэ гэж санаа зовохгүйгээр дагуулж ирээд хүүхэд хөгжлийн өрөөнд саатуулах, тоглуулах боломжтой аж. Цус өгөх үйлчилгээг дэмжихийн зэрэгцээ богино хугацаанд ч болов хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулахыг хичээж буйгаа төслийн багийнхан онцолсон. Тухайлбал, багачуудын гарын жижиг булчин, сэтгэхүй хөгжүүлэх, хүүхдэд ээлтэй модон болон хэл яриа, үгийн баялгийг дэмжих олон төрлийн тоглоом байрлуулсан гэнэ. Мөн ном унших, хичээлээ хийх, сурч хөгжих боломжтой орчин бүрдүүлсэн нь хүүхдэд ээлтэйгээс гадна донорын оролцоог дэмжих шийдэл болжээ. Зуны дэлгэр цагт хүмүүс амарч зугаалаад цус өгөх хүн ховордож, нөөц хомсоддог тул эл арга хэмжээ нь иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ хэмээн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн үзэж байна. Ташрамд дуулгахад, хүүхэд хөгжлийн өрөөг тохижуулахад 10 орчим сая төгрөг зарцуулсан бөгөөд JCI конгресс салбар байгууллагын 50 орчим залуус сайн дураараа хандив өгчээ.
Ч.Болор