"Эрэл"-ийн Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, Гарьд Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нарыг үргэлжлүүлэн цагдан хорих санал гаргажээ
“Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нар хүний биед халдаж, хүнд гэмтэл учруулж, одоогоор 48 цагийн хугацаатай саатуулагдсан. Саатуулах хугацаа өнөөдөр оройны 22 цагт дуусна. Тэгвэл өнөөдөр сунгаж хорих эсэх асуудлаар шүүх хуралдаж байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас тэднийг үргэлжлүүлэн хорих тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлж, цааш саатуулагдах эсэхийг шийдэх юм .
2025-07-22
Хөдөө бие засахад 2000 төгрөг гэв үү
Байгалийн үзэсгэлэн цогцолсон Монгол орноороо аялж зугаалахад улам л хэцүү болоод байх юм. Амралтаараа амжиж агаар салхи амьсгалах гэхээр өнөөх л ариун цэврийн байгууламжийн асуудал хүнд хэвээрээ. Жил бүр л аймаг, сумуудын тэгш ой тохиож, иргэд нутаг орноо зорьсоор ирсэн. Орон нутгийн захиргааныхан нийтээр нь биш юм гэхэд ядаж аялал жуулчлалын бүсүүддээ хэдхэн жорлон барьчхаж чадахгүй л өдий хүрлээ шүү дээ. Тэгсэн мөртлөө угтах, үдэх хаалгаа хэдэн зуун сая, тэрбум төгрөгөөр босгосноо гайхуулж суух нь даанч өрөвдөлтэй.
2025-07-22
Монголчууд нийтээрээ “даяарын амгалан” төлөвт оршиж байна
Наадмын олон хоногийн амралтаар нийслэл хотын төдийгүй нийт монголчуудын ажил, амьдрал дагаад “амарчихдаг” нь тоогүй. Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын нийтлэг үйлчилгээ, тээвэр, холбооныхныг эс тооцвол төр, засгийн ажил тэр чигтээ зогсдог. Ялангуяа аймаг, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр авто замын засвар шинэчлэл, шугам сүлжээний ажил хийж байгаа аж ахуйн нэгжүүд энэ үеийг далимдуулаад “ээлжийн амралт” авчихдаг. Долоодугаар сарын эхээр III, IV хороололд дулааны шугам сүлжээ засах гээд замыг нь хуулж, ухаж сэндийлсэн газар өдгөө бахь байдгаараа, шороо нь пургиж, машины дугуйны аясаар чулуу чавхадсан янзаараа л байна.
2025-07-22
Солонгос дахь ХНХҮТ-ийн дарга асан Д.Баярмандахад ял шийтгэлээ
Хуучнаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (ХНХҮТ)-ийн даргаар ажиллаж байсан Д.Баярмандах гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүллээ. Тодруулбал, энэ сарын 9-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэргийг хэлэлцэж түүний нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.
2025-07-22
П.Соронзонболд: Ой, хээрийн 15 түймрийн гурвыг нь цурамд оруулсан
Он гарснаас хойш улсын хэмжээнд 14 аймгийн 70 сум, нийслэлийн гурван дүү¬рэгт ой, хээрийн 194 түймэр гарчээ. Өчигдөр 11.00 цагийн байдлаар ой, хээрийн 15 түймрийн гурвыг цурамд оруулсан талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд мэдээлсэн юм.
2025-07-22
Баянчандмань сумд төрийн албан хаагчдад зориулсан ногоон сууц барьж байна
Засгийн газар “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл хэрэгжүүлж, иргэдэд орон нутагт аятай тухтай амьдрах боломж бүрдүүлэх зорилготой дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа. Тухайлбал, инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулах төслийг эхний ээлжид Төв аймгийн 11 сумд хэрэгжүүлэхээр болж Баянчандмань, Борнуур, Дэлгэрхаан, Сэргэлэн, Эрдэнэ сумаас ажлыг нь эхлүүлсэн.
2025-07-22
Нисэх буудалд гутлаа тайлж, шалгуулах шаардлагагүй
АНУ-ын нисэх онгоцны буудлуудад иргэд аюулгүй байдлын шалгалтаар орохдоо гутлаа тайлах шаардлагагүй болсныг тус улсын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм мэдэгдэв. Учир нь шалган нэвтрүүлэх хангалттай хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүдтэй болсон аж. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл зорчигчийн гутлыг тайлуулж, шалгах журам хүчин төгөлдөр байхыг сануулжээ.
2025-07-22
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу байх хэдий ч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа тул нийт нутгаар болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-07-22
Шүүгчид хахууль өгсөн Р.Надмидцэдэнгийн хорих ялыг хөнгөрүүлэв
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-ын Хууль, тусгай активын хэлтсийн даргаар ажиллаж байсан Р.Надмидцэдэн, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Алтансүх тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 9-нд хэлэлцлээ. Р.Надмидцэдэн нь ахлах мэргэжилтэн Б.Алтансүхтэй бүлэглэн ЖДҮГ-т зээлийн үндсэн төлбөр нь 396.4, хүү нь 10.9, алданги нь 204.6, нийт 612.1 сая төгрөгийн өртэй аж ахуйн нэгжийн төлбөрийг үндэслэлгүйгээр багасгасныхаа хариуд их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон юм.
2025-07-22
Монгол, Киргизийн Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Садыр Жапаров “Ынтымак Ордо” төрийн ордондоо өчигдөр албан ёсоор угтан авчээ. Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурсан юм.
2025-07-22
Хүннү хотын төлөвлөлтийг шилдэг мэргэжилтнүүдээр хийлгэх нь
Засгийн газар Орхоны хөндийд байгуулах Шинэ Хархорум хотын инженерийн шийдэл, ирээдүйн дүр төрхийг тодорхойлохдоо шилдэг архитектор, төлөвлөгч, инженерүүдийг оролцуулах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг нь боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн онд зарлаж, ялагчдыг тодруулсан билээ. Тэгвэл Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутагт байгуулах Хүннү хотыг ухаалаг, ногоон, тогтвортой хөгжлийн загварт нийцүүлэн төлөвлөх олон улсын уралдааныг өнгөрсөн жилийн туршлагад үндэслэн зарласныг тус бүтээн байгуулалтыг хариуцсан Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
2025-07-22
Дэлхийн хэд хэдэн бүс нутагт онцгой нөхцөл байдал үүсэв
Дэлхийн зарим улсад сүүлийн өдрүүдэд цаг уурын гамшиг, зэвсэгт мөргөлдөөн, ослын улмаас олон хүн амиа алдаж, бэртэж, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол гараад байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины дроны халдлагын улмаас ОХУын нийслэл Москвагийн нисэх буудлууд түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоож, 140 гаруй нислэг цуцлагджээ. Бямба гаргийн өглөөнөөс хойш Украины 230 гаруй нисгэгчгүй онгоцыг Оросын нутаг дэвсгэрт устгасны 27 нь Москва орчимд унасан тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Үүний улмаас нийслэлийн томоохон дөрвөн нисэх буудал нь түр хугацаагаар хаагдахад хүрээд буй аж.
2025-07-22
Шөнийн цагаар их дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгслийг шалгаж байна
Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 25-ныг хүртэл “Яндан” аян өрнүүлж, иргэдийн амрах цагаар буюу 22.00-06.00 цагийн хооронд их дуу чимээ гаргасан автомашин, мотоциклын жолоочид хариуцлага тооцжээ. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ зохих стандартын дагуу, эсэхийг хянаж, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч буй гэнэ.
2025-07-22
45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулжээ
Тодруулбал, “Голден Билигт” ХХК нь анх 2024 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн Засаг даргад зуны түр үйлчилгээ буюу жишиг гудамж төслийг хэрэгжүүлэхээр төслөө танилцуулж байжээ. Ийн долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон байна. Гэсэн хэдий ч тус байгууллага нь наадмын амралтын өдрүүдээр зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн сандлыг буулган, тухайн талбайд есөн ширхэг зөөврийн кофе шопын зориулалттай путикийг байрлуулаад байсан юм.
2025-07-22
Оройдоо бороо орно
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хална.
2025-07-22