МХЕГ-т ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан үндэслэлээр хоёр албан тушаалтныг саатуулав
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч А.Бямбадорж, “Хүннү хотын хөгжлийн корпорац”-ын инженер Б.Мөнхсайхан нарын гэр, албан өрөөнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн мягмар гарагт нэгжлэг хийлээ. Улмаар хойшлуулшгүй ажиллагааны хү рээнд дээрх хоёр хүнийг 48 цагийн хугацаанд албадан саатуулаад байна.
2026-01-29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нэгдсэн сүлжээнд холбогддог тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 2 цагийн хугацаатай хязгаарлах арга хэмжээ авч байна.
2026-01-29
Х.Булгантуяагийн хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, хууль тогтоох дээд байгууллагын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баасандорж нарт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт үргэлжлүүлэн шалгаж буй билээ. Тэднийг яллагдагчаар татах тогтоол прокурорын байгууллагаа баталсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Гэвч Х.Булгантуяа уг тогтоолтой танилцахгүй нэлээд удаж байж гарын үсэг зурсан аж.
2026-01-29
Ялимгүй цас орно
Өнөөдөр Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр цас орно.
2026-01-29
АНУ ДЭМБ-ыг орхилоо
“Bloomberg”, “Reuters” зэрэг томоохон агентлагийн мэдээлснээр АНУ-ын Засгийн газар ДЭМБ-д төрөл бүрийн тооцоогоор төлөх өр 130 саяас 260 сая ам.долларын хооронд хэлбэлздэг. Үүнийгээ барагдуулаагүй байна. Тэгвэл АНУ үүнийг төлөхөөс татгалзаж “Америкийн ард түмэн хангалттай мөнгө төлсөн” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч нь тэмдэглэв. “Reuters”-ын мэдээлснээр АНУ нь ДЭМБ-ын хамгийн том хандивлагч бөгөөд нийт санхүүжилтийнх нь 18 орчим хувийг эзэлдэг байжээ.
2026-01-28
Япон улс цагаачлалын бодлогоо чангатгав
Гадаадын иргэдэд тулгамддаг гол асуудал хэлний бэрхшээл тул тэднийг ирэхээс нь өмнө япон хэлний хөтөлбөрт хамруулах, цагаач хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд анхаарна хэмээн Засгийн газраас мэдэгдэв. Алслагдмал арлуудыг гаднын иргэд эзэмших нь ихэссэн тул эл нутаг дэвсгэрүүдийг төрийн мэдэлд шилжүүлэх талаар ч хэлэлцэж буй аж.
2026-01-28
Тивийн тэмцээнд түрүүлсэн тамирчинд 800 оноо олгох нь
Азийн боксын холбооноос Улаанбаатар хотод гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 11 хүртэл зохион байгуулах Ази тивийн АШТ-д өрсөлдөх тамирчдыг сонгон шалгаруулах спаринг тэмцээн эмэгтэйчүүдийн 48, 51, 57, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд боллоо. 48 кг-д Э.Номундарь Б.Саруул нар тулалдсанаас Э.Номундарь ялалт байгуулснаар тивийн шилдгүүдтэй улсаа төлөөлж өрсөлдөх нь.
2026-01-28
Цаг уурын гаралтай гамшиг болон аюулт үзэгдлийн тоо буурчээ
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрсөн оны уур амьсгалын тойм мэдээгээр 2025 онд улсын хэмжээнд 10 төрлийн аюулт болон гамшигт үзэгдэл 73 удаа гарчээ. Үүнээс аюулт үзэгдэл 61, гамшигт үзэгдэл 12 бүртгэгдсэн бөгөөд 4.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харин 2024 онд улсын хэмжээнд 15 төрлийн нийт 104 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл болсон байна. Аюултай үзэгдэл 91, гамшигт үзэгдэл 13 удаа болж, үүний улмаас гурван хүн нас баржээ. Улсад нийт 3.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
2026-01-28
Газар олгох талаар хуульд тусгаж өгөхийг хүслээ
ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
2026-01-28