Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

 Х.Нурлат “Зүүнбаян төмөр зам”, “Тавантолгой түлш”-ийн ТУЗ-д ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулжээ 

“Зүүнбаян төмөр зам” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Тавантолгой түлш” ХХК-ийн мөн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа Х.Нурлатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгаж буй юм. Тодруулбал, эрх мэдлээ ашиглан өөрөө ТУЗ-д нь байдаг “Тавантолгой түлш” ХХК-ийнхантайгаа хамтран нүүрс тээвэрлэх бизнес эрхэлж, орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Эдгээрээс гадна өөр олон үйлдлийг хууль сахиулагчид шалгаж буй юм. 
2023-11-03

АНХААР: Ховд, Говь-Алтай, Завханы хойд, Баян-Өлгий, Увсад цасаар шуурна

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 4-нд нутгийн төв хэсгээр, 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нэмж хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023-11-03

Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг Монголын төр хангаж чадахгүй байгааг онцоллоо

Мөн төр өөрөө мэдээллийн хэрэгсэлтэй болсон. Мэдээллээ түгээхдээ л сэтгүүлчдийг ашиглаж байна. Шаардлагатай бол зай талбай худалдаж аваад цензургүй мэдээлэл тараадаг. Тэр ч бүү хэл, төрөөс хэрэгжүүлж буй зарим төслийг шүүмжлүүлэхгүйн тулд сэтгүүлчдийн мэдээллийг устгуулдаг хэмээсэн юм.  
2023-11-02

БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургаж байна

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачлагаар БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургах ажлыг ЭМЯ, ЭМХТ-өөс зохион байгуулж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран хэрэгжүүлж буй “Хятад-Монголын сувилагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ын хоёрдугаар ээлжийн  34 сувилагч сургалтаа амжилттай дүүргээд ирсэн.
2023-11-02

Мөрдөгчид хахууль өгсөн Хятадын иргэнийг 3 сая төгрөгөөр торгожээ

Энэ оны аравдугаар сарын 30-ны өдөр шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд шүүгдэгч
2023-11-02

“Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх асуудлаар сургалт боллоо

Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ)-ын Хүний эрхий зөвлөл 2015 онд Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын II илтгэлийг хэлэлцэж, НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зөвлөмжийг манай улсад өгсөн.
2023-11-02

Нийслэлийн урсгал зардлыг хэмнэж, агентлагуудад бүтцийн шинэчлэл хийнэ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.
2023-11-02

Монгол Улс даамын хоёр дэлхийн аваргатай боллоо

Польш улсад 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудынн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
2023-11-02

Хот төлөвлөлтийн асуудлаар Хятад Улстай хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2023-11-02

Сүхбаатар дүүргийн эмнэлгийн барилгын ажил 90 хувьтай байна 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Дукат” компанийнхан боловсруулжээ. Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Ванхүү” компанийнхан ажиллаж буй юм байна. Уг ажлыг 2021 оны наймдугаар сард эхлүүлсэн бөгөөд ирэх жилийн хоёр дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах аж. Эмнэлэгт шаардлагатай 149 нэр, төрлийн 652 тоног төхөөрөмжийг одоогоор худалдан авчээ. Үлдсэн тоног төхөөрөмжийг авах санхүүжилтийг дүүргийн 2024 оны төсөвт тусгахаар төлөвлөсөн гэнэ. 
2023-11-02

АТГ:Эрх зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудыг сургалтад хамруулав

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн “шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай
2023-11-02

Цагаан даваанд осол гаргасан жолоочид таван жил хорих ял оноолоо

Шүүх шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож
2023-11-02

Дулаан-Ерөө хоорондын 1.3 км замыг шинэчиллээ

Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын барилгын ажил 76 хувьтай байна
2023-11-02

Цасанд боогдсон 9 машин, 10 иргэнийг аюулгүй болгожээ

Тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид
2023-11-02

Туркээс дахиад нэг “Шувуу” авчирч шалгаж байна 

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд авлигын хэргийн нэг яллагдагчийг өнгөрсөн долоо хоногт Туркээс хүлээн авчээ. Эл ажиллагааны хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард тус улсаас бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 20.16-1, 11.4-2.1, 17.2-2 дахь заалтын дагуу яллагдагчаар татагдсан Ж.Отгонбаатар гэдэг хүнийг авчирч байсан. 
2023-11-02

Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ жил бүр батлах шаардлагагүй 

Улмаар ажлынхаа үр дүнг Засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцуулсан юм байна. Манай улсад иргэн нэг үйлчилгээ авахын тулд төрийн 5-6 байгууллага дамжин, цаг алддаг. Гэтэл иргэн төвтэй төрийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг Канад улсад энэ харьцаа 1:1 байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг л байгууллагаар ороод хүссэн үйлчилгээгээ шуурхай, хүнд сурталгүй авдаг болгохоор Засгийн газар зорьж ажиллаж байгааг Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан дуулгасан. 
2023-11-02

Нийслэлд анх удаа гэрэлтүүлэгчтэй замын тэмдэглэгээ хийжээ 

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг II сургуулийн урд гэрэлтүүлэгчтэй замын тэмдэглэгээ хийжээ. Нийслэлд анх удаа ийм тэмдэглэгээ хийсэн аж. Сургуульд орчмын бүсэд явган зорчигчийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас уг арга хэмжээг санаачлан, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран хэрэгжүүлсэн юм байна. Цаашид тус дүүргийн сургууль орчмын бүх бүсэд ийм гэрэлтүүлэгч бүхий замын тэмдэглэгээг үе шаттайгаар байршуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, гэр хороололд байрладаг 35, 58 дугаар сургуулийн ойр орчмын гарцыг ийнхүү өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Гэр хороололд хяналт шалгалт тааруугаас автомашинтай иргэд хурд хэтрүүлэх, улмаар явган зорчигчид аюул осолд өртөх эрсдэл өндөр тул эхний ээлжид авто замын гарцуудыг нь гэрэлтүүлэхээр болсон аж. 
2023-11-02

Говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орно

Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд мөстөлт үүсэж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023-11-02