Монголын сагсан бөмбөгийн холбооноос “Холбооны цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулахад эрэгтэйчүүдийн 32, эмэгтэйчүүдийн 16 баг оролцлоо. Аваргын төлөө эрэгтэйчүүдээс “Хасын хүлгүүд”, “Эс жи эйпс”, эмэгтэйчүүдээс “Улаанбаатар амазонс”, “Pirates”-ийнхэнтэй тоглохоор шалгарав. Хагас шигшээд “Улаанбаатар амазонс” багийнхан “M winx”-ийнхэнтэй таарч 77:61, “Pirates”-ынхан “МУИС шонхорууд”-ыг 64:53-аар буулган авсан. Тоглолтын талбайд “Хасын хүлгүүд”-ийнхэн “BCH knights”-ийн тоглогчдыг 76:73, “Эс жи эйпс”-ийнхэн “Бишрэлт металл”-ынхныг 73:64-өөр хожсон юм. “BCH Knights” болон “Эс жи эйпс” багийнхан хүрэл медаль хүртсэнээр 25 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн юм. “Холбооны цом”-ын сүүлийн тоглолт ирэх даваа гарагт буюу энэ сарын 29-д “M bank аrena”-д болно. Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой, Монголын сагсан бөмбөгийн холбоо ОУСБХ-нд (FIBA) элссэний 25 жилийн ойн өдөр аварга баг тодорно.