ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулсан “Суворовын цом” олон улсын олс таталтын тэмцээнд Монголоос Зэвсэгт хүчний 032 анги, “Тэс” клубийн Э.Өлзий-Орших дасгалжуулагчтай багийн тамирчид оролцлоо. Манайхан 640 кг-д түрүүлж, 580 кг-д хүрэл медалийн болзол хангав. Харин 680 кг-д III байр эзэлснээр нийлбэр дүнгээр аваргын цом гарджээ. Өмнө нь Малайзын Лангкави аралд өнгөрсөн аравдугаар сарын 24-26-нд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд “Багануур” ХК-ийн Б.Баттулга дасгалжуулагчтай “Уурхайчин” багийнхан холимог ангиллын 580 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн билээ.