Монголын холимог тулааны холбооноос зохион байгуулсан өсвөр үеийнхийн “Fairtex cup-2026” тэмцээнд 25 байгууллагын 200 гаруй тамирчин (10-11, 12-13, 14-15, 16-17) дөрвөн насны ангилалд өрсөлдөв. Тэднээс 16-17 насныхны ангиллаас 61.2 кг-д аваргалсан Б.Билгүүнтэй (“Batu fighters”), эмэгтэйчүүдээс 10-11 насныхны 30 кг-д түрүүлсэн Г.Буян-Арвижих (“Shandas MMA” клуб) нар шилдэг тамирчнаар шалгарлаа. Тус тэмцээнийг дэнсэлсэн шүүгчдээс Н.Энхжин шилдгээр тодорсон юм. Багийн нэгдсэн дүнгээр Б.Билгүүн ахлах дасгалжуулагчтай“Newgen team fighting center” клубийнхэн тэргүүлж, Г.Чулуунхуяг дасгалжуулагчтай “Ширэн бээлий” бокс, кикбокс, ММА”-гийнхан II, П.Даваажаргал дасгалжуулагчтай “HERO fighting”-ын тулаанчид III байр эзэлжээ. Тэгвэл өмнөд хөршийн Лужоу хотод болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг 30 орны тамирчидтай тулалдаж, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн байна.