“Хоёр нуурын цом” бөмбөгтэй хоккейн аварга шалгаруулах IV удаагийн тэмцээн Орхон аймагт өчигдөр эхэлсэн. Хоёр шаттай болох тэмцээний эхний тойргийн тоглолтод Монгол, Буриадын шигшээгээс гадна ОХУ-ын “Эрхүүгийн политех” багийнхан өрсөлдөж байна. Энэ удаагийн тэмцээнийг Чингис хааны одонт, Ж.Гүррагчаа, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч В.А.Жанибеков нарын (1981 оны гуравдугаар сарын 22) сансарт ниссэн 45 жилийн ойн өдрийг угтаж, мөн Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн өдөрт зориулан зохион байгуулж буйгаараа онцлог юм. Дараагийн тойргийн тоглолт Буриадын Максимиха тосгон дахь Байгал нуурын мөсөн дээр энэ сарын 28-нд болно. Хоёр тоглолтод хамгийн олон хожил авсан баг аваргын цом гардах нь.