Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон мастеруудынолонулсыннээлттэйтэмцээний хөнгөн атлетикийн төрлүүдэд Монголын баг өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн 85-аас дээш насныхны ангилалд Гавьяат тамирчин Ц.Раднаа гүйлтийн 200, 400, 800, 1000, 1500 метрт тус бүр түрүүлэв. Түүнчлэн гурвын харайлтын зургаан төрөлд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлснээр нийт найман алтан медалийн эзэн болжээ. Тэрбээр ахмад мастеруудын хөнгөн атлетикийн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч бөгөөд нас ахисан ч спортод амжилтад гаргаж болдгийг бодитоор нотолсоор буй билээ. Тэр дундаа гүйлтийн ойрын болон дунд зайн төрөлд 90–94 насныхнаас дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Түүний тууштай бэлтгэл, сахилга бат, эрүүл амьдралын хэв маяг нь ахмадын спортын идэвхийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Монголын мастеруудын нэр хүндийг дэлхийд гаргаж байна. Олон улс, тив, дэлхийн тэмцээнээс нийт 45 алт, хоёр мөнгөн медаль хүртсэн аж. Одоогоор дэлхийн гурав, тивийн мастеруудын тэмцээнд 14 дээд амжилтыг эзэмшиж байгаа юм.