Олон улсын жүдо бөхийн холбооноос Гүржийн Тбилиси хотод энэ сарын 21-23-нд зохион байгуулах “Их дуулга” тэмцээнд 55 орны 440 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээжээ. Эл тэмцээнд Монголоос эрэгтэйчүүдийн гурав , эмэгтэйчүүдийн дөрвөн жинд есөн жүдоч өрсөлдөнө. Тэднээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, Н.Мэндсайхан, 66 кг-д дэлхийн хүрэл медальт К.Ёолк, ОУХМ Ө.Жанцандорж, 73 кг-д олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдээс 48 кг-д А.Мишээл, 57 кг-д М.Цэндбазар, 63 кг-д дэлхийн хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 78 кг-д Ж.Урангоо нар улс бүрээс ирсэн шилдгүүдтэй хүч сорих нь.
К.Ёолкийн хувьд 66 кг-д “Их дуулга”-д анх удаа зодоглох бол Ц.Цогтбаатар гэмтлийн улмаас олон улсын тэмцээнд хо ёр жил оролцоогүй. Тэрбээр бэртэл гэмтлээ эдгээн, энэ онд дэвжээндээ эргэн ирснээ харуулж, УАШТ-д түрүүлэн Гүржийг зорих эрх өвөртөлсөн . Тус хотод 2024 онд болсон “Их дуулга”-д үндэсний шигшээ багийнхнаас Гавьяат тамирчин Ё.Басхүү 66, Б.Эрдэнэбаяр 73 кг-д түрүүлж, эмэгтэйчүүдээс Л.Энхрийлэн 63 кг-д мөнгөн медаль гардсан . Манайхан хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр 55 орноос гуравдугаар III байрт шалгарсан юм.