Монголын дугуйн шигшээ багийн болон шилдэг 12 тамирчин Европ, Азийн дөрвөн улсын зургаан мэргэжлийн багт харьяалагдаж буй. Тухайлбал, Испанийн “Burgos-BH” багт Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) С.Жамбалжамц, Тайландын “Roojai Insurance”-д Б.Марал-Эрдэнэ, Х.Тэмүүлэн Б.Тэгшбаяр нар нэгдсэн. Тэгвэл БНХАУ-ын “Shenzhen kung”-д Э.Билгүүнжаргал, Б.Наранхүү, А.Даваажаргал, мөн тус улсын “Huansheng-Taishan sport”-д Э.Болор-Эрдэнэ, “Wheeltop rotor Chengdu”-д Б.Идэрболд уралддаг. Түүнчлэн Киргизийн “Lokomotiv Manas”-д спортын мастер И.Билгүүн, Ц.Энхпүрэв, Д.Халиунболд нар гэрээ байгуулан олон улсын уралдаанд оролцсон. Тэднээс Тайландад энэ сарын 24-нд эхэлсэн дугуйн засмал замын “Tour of Thailand-2026” олон улсын тэмцээнд Б.Марал-Эрдэнэ хурд сорьж байна. Ирэх сарын 2 хүртэл үргэлжлэх эл тэмцээн нь тус улсын гүнж Маха Чакри Сириндхорны нэрэмжит цомын төлөө зохион байгуулагддаг бөгөөд Олон улсын дугуйн холбоо (UCI)ны 2.1 ангилалд багтдаг өндөр зэрэглэлийн уралдаан юм. Энэ удаа 15 орны 20 гаруй мэргэжлийн багийн тамирчид өрсөлдөж буйгаас эрэгтэйчүүдийн ангиллын уралдаан зургаан үе шаттай болж, нийт 816.6 км замыг туулан шилдгүүдээ тодруулах аж. Мөн урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, тамирч дын ур чадварыг ахиулах, олон улсын ДУГУЙ Шигшээ багийнхан олон улсын багт хурд сорьж байна уралдаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх, хоёр улсын спортын харилцааг бэхжүүлэх зорилгын хүрээнд дугуйн холбооны гишүүн байгууллага “Хубилай хаан” клубийн тэргүүн, мастер ангилалд өрсөлддөг С.Түмэндэмбэрэл Киргизийн “Lokomotiv Manas” багтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тэрбээр тус багийн Монгол талын менежерээр ажиллах бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд дугуй болон тэмцээн, уралдаанд оролцох зардлыг талууд хуваан хариуцахаар тохиролцжээ. Ази тивд зохион байгуулах тэмцээний зардлыг Монгол, Европ тивд болохыг нь Киргизийн тал хариуцахаар шийдвэрлэв. Тус багийнхан Италид үйлдвэрлэсэн “Officine Mattio” брэндийн дугуйгаар уралдах юм. “Локомотив Манас” багийн бүрэлдэхүүнд багтсан монгол тамирчид анхны гараагаа “Гран-при ИссыкКуль” уралдаандаас эхлүүлэх бол дөрөвдү гээр сард Узбекистанд болох “Grand prix Fergana”, “Tour of Bostonliq” хоёр өдрийн уралдаанд оролцох нь.