“Улаанбаатар-2026” насанд хүрэгчдийн сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн “Аса арена”-д өчигдөр эхэллээ. Ирэх сарын 10 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд 25 орон шилдэг тамирч даа оролцуулахаар илгээснээр 230 гаруй бокс чин Монголд ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байна. Тивийн шилдгүүд нэг дор цугларсан эл тэмцээний медалийн төлөөх ширүүхэн тулаанууд рингэнд өрнөдөг тул боксын хорхойтнууд дэлхийн хэмжээний тоглолтыг эх орондоо үзэх боломжтой. Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 60 кг-д Б.Буяндалай, 65 кг-д Т.Энхтөр, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д Г.Далай, 85 кг-д Д.Бариахаан, 90 кг-д Г.Энхсанаа, +90 кг-д Х.Бекнур нар багтжээ. Эмэгтэйчүүдийнхэд 48 кг-д Э.Намуундарь, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д Т.Номин-Эрдэнэ, 60 кг-д М.Намуун, 65 кг-д М.Цэцэгдарь нар өрсөлдөх нь. Тоглолтын салхийг хагалж, Монголын багаас эрэгтэйчүүдийн 70 кг-д О.Бямба-Эрдэнэ Филиппин улсын тамирчин Норлан Петесиог ялж, эхний ялалтаа авлаа.
Үүнээс өмнө боксын эрэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад 2007, эмэгтэйчүүдийнх 2012 онд болсон бол энэ удаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалд зохион байгуулж байна.
П.Дайриймаа