Манай улсад ирсэн FIVB-ийн сургагч, Серби улсын волейболын мэргэжлийн түвшний дасгалжуулагч Моро Бранислав 16 улсын шигшээ баг, клубүүдтэй ажилласан туршлагатай нэгэн. Тэрбээр Румын, Тайвань, Филиппин, БНАСАУ-ын үндэсний шигшээ багийг удирдаж, тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцуулсан аж. Олимпын медаль хүртсэн 10 гаруй тамирчныг дасгалжуулсан түүний олон улсын сургалтад Монголын дасгалжуулагчид хамрагдан дэлхийн түвшний мэдлэг, туршлагаас суралцсанаар олон улсын дасгалжуулагчийн I зэрэг авах юм. Сонирхуулахад, Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Н.Амарзаяа БНХАУ-д томилолтоор ажиллаж, спортын тоног төхөөрөмж, технологийн “Taishan sports industry group” болон “Hebei geetkey sports goods” компанийн удирдлагатай уулзалт хийж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Geetkey брэнд нь Улаанбаатарт наймдугаар сард зохион байгуулах “Азийн Зүүн Бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд зориулалтын дэвсдэг шал бэлэглэж, бусад эд материалаар хангаж ажиллахаа илэрхийлсэн байна.