Манай улсад энэ сарын 10 хүртэл үргэлжлэх “Улаанбаатар-2026” сонирхогчийн боксын насанд хүрэгч дийн Азийн АШТ-ий тулаанууд ид өрнөж байна. Тулааны спортын хорхойтнуудыг догдлуулж, “Аса арена”-д суудлаас нь өндөлзүүлж буй тус тэмцээний медалийн төлөөх тоглолт эхэлсэн. Тав дахь өдрийн тоглолтод Монголын боксын үндэсний шигшээ багийнхнаас эрэгтэйчүүдийн 55 кг-д Х.Билгүүнсайхан хүрэл медалийн төлөө Туркменистаны тамирчин Майлис Шадурдиевтэй тулалдаж, хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр яллаа. Тэгвэл эмэгтэйчүүдээс 48кг-д Э.Номун-дарь Вьетнамын Тхи Куинь Ань Фамыг, 60 кг-д М.Намуун Узбекистаны Муштарийбону Иброхимжоноваг 4:1-ээр хожиж, мөнгөн медалийн төлөө тоглохоор боллоо.