Улаанбаатар хотод олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ирэх сарын 1925-нд болно. Тус тэмцээнд тивийн 45 орны шилдэг тамирчид пүмсэ, тулаан, пара таеквондо төрөлд өрсөлдөх юм. Энэ удаа зөвхөн медальтнуудыг тодруулах бус, Японы Аичи муж, Нагоя хотод есдүгээр сарын 19нөөс аравдугаар сарын 4 хүртэл үргэлжлэх Азийн зуны спортын XX наадамд оролцох эрх олгохоороо онцлогтой. Тивийн тамир чид цуглах эл тэмцээнд Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч, доктор Чое Чунвон хүрэлцэн ирэхээс гадна тус холбооны үзүүлэн тоглолтын баг болох “Авьяаслаг Америкчууд” шоуны “Алтан баззер”-ийн эзэд бүрэлдэхүүнээрээ оролцож таеквондогийн урлаг, хүч чадал, техник, тулааны гайхамшгаас толилуулах аж. Өмнө нь манайхан насанд хүрэгчдийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 23 медаль хүртэж байв. Эх орондоо зохион байгуулах тэмцээнээр тамирчдынхаа авьяас, ур чадварыг дахин харуулах, шинэ амжилтын түүхийг бичих томоохон боломж төдийгүй улсаа олон оронд сурталчлан таниулах чухал ач холбогдолтой юм.