Өглөөний цайнд талх, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх нь буруу, сөрөг гэж хэн нэгний ухуулсан нь монголчууд гэлтгүй олон орны хүмүүст ихээхэн нөлөөлсөн. Үүний зэрэгцээ ихэвчлэн Америк, Барууны кинонд гардагчлан овьёос, өглөөний хоолны бэлдэц хамгийн тохиромжтойн дээр шарах, чанах зэргээр элдэв ажиллагаагүй төвөг багатай нь ийм сонголт хийхэд хүргэдэг. Эмч, мэргэжилтнүүд ч орц найрлагадаа овьёостой бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж ирсэн. Тэгвэл Америкийн эмч, доктор, зохист хооллолт, хоол, хүнсний тэжээллэг, шимт байдлын талаар олон судалгаанд тулгуурласан хэд хэдэн номын зохиогч Эрик Берг “Дэлхий нийтээрээ иддэг хамгийнаюултай өглөөний хоол бол элдэв нэмэгдэлтэйовьёос. Ийм хоол хүнсийг хүүхэд, өсвөр насныхан өдөр бүр шахам хэрэглэдэг” гэж мэдээлэв. Учир нь овьёостой бүтээгдэхүүнүүдийн чихрийн агууламж өндөр бөгөөд элгэнд сөрөг нөлөөлдөг талаартэрбээр сэрэмжлүүлжээ.
Эрүүл мэндэд таагүй хоол хүнсний тухайд хүмүүс түргэн хоол, эсвэл нялуун амттан, архи гэж боддог. Үнэндээ бол үүнээс дутахааргүй аюултай хүнс нь өдөр тутмын өглөөний цайнд “нуугдаж” байгаа талаар өгүүлсэн тэрбээр сүү, жүрж зэрэг жимстэй хольсон үр тарианы бэлдмэлийг “чихрийн бөмбөг” гэж онцлоод ийм хоол хүнс нь хэтийдсэн сахар, фруктоз агуулдаг нь бие махбодод ноцтой ачаалал өгдгийг тайлбарлав. Үр тарианы олон төрөл байдаг ч хэрэглэгчид ихэвчлэн амт оруулагч, будагчбодис, цэвэршүүлсэн тос зэрэг нэмэлтагууламжтайг нь сонгодог. Энэ нь өдрийг “аяга дүүрэн чихэр”- ээр угтаж байгаахэрэг. Инсулиний эсэргүүцэл, хоёрдугаархэлбэрийн чихрийн шижин, дотор эрхтэнүүдийг тойрсонөөх тос болох висцерал хуримтлагдахад үүний нөлөө их. Өглөө бүр тогтмол ингэж идэх нь элэгний өөхлөлт, өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн түүнийг дэмждэг эмч, мэргэжилтнүүд ч мөн адил зөвлөгөө өгч байна. Тиймээс үр тариа, овьёосны бэлдмэл сонгохдоо найрлагыг нь харж, эслэг ихтэйг авах хэрэгтэй.
Эрдэнэ шишийн тос мөн элгэнд хамгийн хортой болохыг мэргэжилтнүүд сануулжээ. Их хэмжээний омега-6 тосны хүчил агуулдаг учраас бие махбодод үрэвслийг нэмэгдүүлж, судас, гэдэс дотрыг гэмтээдэг. Эрик Берг “Эрдэнэ шишийн тос Е аминдэм болон фитостеролын агууламж өндөр зэрэг эерэг талтай ч тогтмол хэрэглээ нь элэгний эсийн гэмтэл, фиброз үүсгэх эрсдэлтэй. Хүмүүс өдөр бүр хэрэглэдэггүй гэж боддог ч үнэндээ бол ийм тосыг төрөл бүрийн сүмс, шарсан төмс, гурилан бүтээгдэхүүн, бэлэн боловсруулсан хоол хүнсэнд өргөн ашигладаг” гэжээ. Фиброз гэдэг нь архаг үрэвсэл, эд, эрхтэний гэмтлийн дараа холбогч эд сорвижих, хэвийн бус болох үйл явц. Эмчийн гол санаа нь үр тариа боловсруулах явцад генетикийн өөрчлөлт, пестицидийн үлдэгдэл, амт, үнэрийн нэмэлтүүд, хугацаа уртасгагч зэрэгт асуудалбайна гэдгийг үйлдвэрлэгчдэд сануулах зорилготой аж.
Э.Хана