Өмнөд хөршид зохион байгуулж буй “Саньяа-2026” элсний элсний спортын наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнээс Монголын баг одоогоор хоёр хүрэл медаль хүртээд байна. Жиү жицүгийн төрөлд эмэгтэйчүүдээс 52 кг-ын жинд Г.Монголжин шагналын салхи хагалж, хүрэл медалийн төлөө АНЭУ-ын тамирчин Хесса Алшамсиг ялав. Түүний амжилтыг буухиалж, 57 кг-д өрсөлдсөн ДАШТ-ий хүрэл медальт Э.Шүрэнцэцэг Тайландын Сингчалад Нучанатыг 8:2-оор буулган авч, хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Түүнчлэн уртын харайлтын төрөлд хүч сорьсон МУБИС-ийн оюутан Б.СувдЭрдэнэ 45 орны 23 тамирнаас (таван метр долоон см харайж) 11 дүгээр байр эзэлжээ. 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүд хэсгийн эхний удаад Индонезийн шигшээг 15:12-оор хожиж, дараагийн тоглолтоо Малайзын багтай хийнэ. Эмэгтэйчүүд Тайванийн тоглогчдыг 20:18 хожоод байна.