АНУ-ын Флорида мужийн Орландо хотод жил бүр зохион байгуулдаг дэмжигчдийн өсвөр үе, залуучуудын “Олон улсын хөгжөөн дэмжигчдийн спортын цом-2026” тэмцээнд тив, дэлхийн шилдэг хөгжөөн дэмжигчдийн шигшээ багууд өрсөлдөж, аваргаа тодрууллаа. Энэ удаа Монголын багаас дасгалжуулагч Г.Алтанзаяагийн удирдлагад оролцсон 14 хүртэлх насныхны шигшээ багийнхан пом бүжгийн төрөлд авьяас, ур чадвар, техник үзүүлэлтээрээ өндөр үнэлгээ авч, мөнгөн медаль хүртэв. Тус төрөлд Польш улсын баг алт, Израилынх хүрэл медаль гарджээ. Пом бүжиг нь жазз хип хоп болон өндрийн үсрэлтийн элементүүдийг нэгтгэдэг тул шүүгчид тухайн багийн гүйцэтгэлд хөдөлгөөний жигдрэл, зай, техник болон тодорхой хөдөлгөөнүүдийг голч лон анхаардаг аж. Энэ нь зөвхөн хөгжөөн дэмжигчдийн үзүүлбэр бус, ур чадвар, уян хатан байдал, тэсвэр тэв чээр шаардсан, бие даасан спортын төрөл болон хөгжиж байна.