Киргизийн Бишкек хотод зохион байгуулсан шайбтай хоккейн 18 хүртэлх насныхны “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийнхан Орхон аймгийн “Хангарьд” клубийн дасгалжуулагч Б.Зоригт, Гавьяат дасгалжуулагч, зөвлөх А.Мэргэний удирдлагад оролцлоо. Манайхан хэсгийн эхний тоглолтод өмнөд хөршийн Макаогийн шигшээг 18:0 хожиж, дараагийнхад Индонезын тамирчдыг 5:2- оор илүүрхсэн ч Узбекистаны тоглогчдод 7:2-оор ялагдав. Хагас шигшээд эзэн орны багийг 9:0-ээр буулгаж авсан. Медалийн төлөөх тоглолтод Индонез улсын багтай дахин таарсан ч 7:2- оор ялж, хошой хүрэл медалийн эзэн болсон юм. Энэ удаа Узбекистаны баг тэргүүлж, Киргизийнх мөнгөн медаль хүртэн, Энэтхэг V, Макаогийн тамирчид VI байр эзэлжээ. Тус тэмцээнд Г.Тэргэл шилдэг хаалгач, П.Отгон-Од шилдэг тоглогч, Т.Чинбилэг шилдэг довтлогчоор шалгарсан байна. Хоккейн тамирчид өмнө нь 2023 онд эх орондоо болсон дээрх тэмцээнд мөнгөн медаль гардаж, Узбекистаны Ташкент, Самарканд хотод 2024 онд болсон Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медальтай ирж байв.