Казахстаны Астана хотод зохион байгуулсан жүдо бөхийн “Барыс-2026” их дуулга тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлагад оролцлоо. Тэднээс хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхий хошой хүрэл медальт, Ази тивийн хошой аварга, Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ОХУ-ын тамирчныг буулган авч тэргүүн байр эзэллээ. Эрэгтэйчүүдээс хүрэл медалийн төлөө 73кг-ын жинд “Алдар” спорт хороо, Дархан-Уул аймгийн тамирчин Л.Анхзаяа өрсөлдөгчөө үндсэн цагт ялж шагналын тавцанд зогсов. Тэднийг өмнөх тэмцээнд алт, хүрэл медалийн эзэн болсныг бид мэдээлсэн билээ. Манайхан одоогоор тус бүр хоёр алт, хүрэл, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар II байрт эрэмбэлэгдэж байна.