Японы Аичи мужийн Нагоя хотод “Аичи Нагоя-2026” Азийн 20 дахь удаагийн наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нд болно. Тус улс Токиод 1958, Хирошимад 1994 онд Азийн наадам зохион байгуулсан түүхтэй.
Монгол Улс дээрх наадамд сойх баг тамирчдаа сонгон шалгаруулж, бэлтгэл ажлаа хангаад байна. Тухайлбал, МҮОХ болон спортын холбоодоос чөлөөт бөх, усан спортын төрөлд оролцох тамирчдын нэрийг тодруулав. Чөлөөт бөхийн төрөлд үндэсний шигшээ багийнхнаас эрэгтэйчүүдийн 57 кг-д М.Даваабанди, 65 кг-д А.Анх-Эрдэнэ (Алдар), 74 кг-д Т.Тулга (Хүч), 86 кг-д О.Сүлдхүү, 97 кг-д Г.Ганхуяг (Алдар),125 кг-д Б.Намбардагва (Баянгол дүүрэг, “Аваргууд” клуб) зодоглоно. Эмэгтэйчүүдээс 50 кг-д Б.Мөнхнар, 53 кг-д Б.Отгонтуяа (Алдар), 57 кг-д Б.Хулан (Аврагч), 62 кг-д Т.Алтжин (Хилчин), 68 кг-д Э.Дэлгэрмаа (Хүч), 76 кг-д Э.Даваанасан (Алдар) хүч сорихоор боллоо.