Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн “M bank arena”-д өчигдөр эхэллээ. Улаанбаатар хотод тивийн 43 орны шилдгүүдтэй долоо хоног өрсөлдөх манай улсын шигшээ багаас тэмцээний салхийг эрэгтэйчүүдээс А.Дөлгөөн хагалж, пүмсэ төрлийн ганцаарчилсан төрөлд Пакистаны тамирчин Амир Хамзаг ялж, хүрэлмедалийн төлөө БНСУ-ын Дон Жүн Литэй өрсөлдөж ялагдсан юм. Мөн эмэгтэйчүүдээс С.Янжинлхам тус төрөлд анх удаа оролцож, хүрэл медаль хүртлээ.