Казахстаны Астана хотод зохион байгуулсан Алтайн таеквондогийн холбооны нэрэмжит анхдугаар тэмцээн “Altaic taekwondo championships”-д Монголын баг оролцов. Тэднээс залуучуудын ангилалд эрэгтэйчүүдээс 51 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Б.Төгсбилэг, эмэгтэйчүүдээс 49 кгд Б.Учрал нар шагналын салхи хагалж хүрэл медалийн эзэн боллоо. Тэдний дараа 44 кг-д Спортын төв сургуулийн сурагч Б.Номин, 55 кг-д “Олимп” клубийн тулаанч Б.Хүслэн нар мөн III байрт шалгарч, медалийн буухиаг үргэлжлүүлэв. Манайхан тус тэмцээний дараа энэ сарын 25-27-нд болох “Kazakhstan open” олон улсын тэмцээнд өрсөлдөх юм. Астана хотод болсон тэмцээнд ажилласан манай улсын шүүгчид алдаа гаргалгүй дэнслэн олон улсын шүүгчдээс өндөр үнэлгээ авч, ур чадвараа харуулав.