Өмнөд хөршийн Наньчанг хотод зохион байгуулсан аэробик гимнастикийн анхдугаар олон улсын нээлттэй тэмцээнд Монголын баг дасгалжуулагч Э.Мөнхнасан, Б.Золбаяр нарын удирдлагад оролцлоо. Тэднээс 18 насныхны ангилалд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд МУБИС-ийн “Гайнер” клубийн тамирчин Б.Оргилболд 18.850 оноогоор түрүүлэв. Тэгвэл 12-14 насныхад З.Сайханаа хүрэл медаль хүртэж, түүний амжилтыг үргэлжлүүлсэн юм.
Аэробик гимнастикийн оролцогчдоос Б.Оргилболд нь олон улс болон тивийн чанартай тэмцээнд амжилттай өрсөлддөг тэргүүлэх тамирчдын нэг. Тэрбээр Тайландын Паттая хотод 2022 онд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний аэробик бүжиг төрөлд Э.Хандтай хамт оролцож, эх орондоо хүрэл медальтай ирсэн билээ. Дараа жил нь ОХУ-ын Екатеринбург хотод болсон “Legends challenge games-2023” тэмцээнд улсаа төлөөлж оролцохдоо эрэгтэйчүүдийн ганцаарчилсан болон хосын төрөлд гурван хүрэл медаль гарджээ.