Гадаах талбайн байт харвааны насанд хүрэгчдийн УАШТ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Дайчин чанар, тэсвэрийн талбар 360” талбайд болж өндөрлөв. Эрэгтэйчүүдээс компаунд харвааныганцаарчилсан төрөлд алтан медалийн төлөө “Алдар” спортын хорооны хоёр тамирчин цэц сорьсон. Залуу харваачдаас Т.Бат Л.Мөнхбаатарыг нэг оноогоор илүүрхэж (137:136) улсын аваргаар хоёр дахь удаагаа тодров. Хүрэл медалийн төлөөх харваанд “Цацралт” клубийн С.Оргил “Ойрадын зэв”-ийн Д.Нармандахтай өрсөлдөж, 139:135-аар хожсонюм. Багийн төрөлд Л.Мөнхбаатар ахлагчтай “Алдар” спорт хорооныхон 193 оноогоор түрүүллээ. Эмэгтэйчүүдээс аваргын төлөө Азийн цомын аварга Б.Оюун-Эрдэнэ (“Котинос”), Н.Маргад (“Галт сум”)-ыг 6:0-ээр хожиж тэргүүн байр эзэлсэн. Хүрэл медалийн төлөө мөн “Алдар”-ынхан өрсөлдсөнөөс. Н.Ариунбилэг шилдгүүдээс ОУХМ Б.Урантунгалагийг 7:1-ээр буулган авав. Рекурв харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Дашнамжил Д.Өсөхбаяртай өрсөлдөж 6:2-оор ялж хүрэл, аваргын төлөө Азийн наадмын аварга Б.Отгонболд Ж.Гантөгсийг 7:1-ээр илүүлхэж, гурав дахь удаагаа алтан медаль хүртлээ. Багийн төрөлд “Алдар” спорт хорооны харваачид “Добу Мэргэн” клубийнхнийг хожиж тэргүүлсэн юм.
Компаунд харвааны холимог багийн төрөлд “Зэвт Хасар”, “Галт сум”, “Алдар” спорт хорооныхон эхний гурван байрт жагсав. Рекурв харвааныхад “Алдар” спорт хорооныхон шигшээхарваанд “Хангарьд” клубийнхнийг хожиж түрүүлсэн бол Эрч” клубийнхэн “Монгол банк”-ны багийг 5:3-аар буулган авч хүрэл медаль гарджээ. Байт харваачдаас улсын аварга болсон Б.Оюун-Эрдэнэ, Б.Отгонболд нар Японд есдүгээр сард эхлэх Азийн ХХ наадамд оролцоно.