Дэлхийн гудамжны дасгал, калистеникийн холбооноос Латви улсын Рига хотод зохион байгуулсан турникийн “Calsithenics world championship -2026” (ДАШТ-) д 52 орны 214 тамирчин оролцож, ур чадвараа сорилоо. Тус тэмцээнд өрсөлдсөн Монголын савлуурт дүүлэгчдийн холбооны зургаан тамирчнаас Ц.Хүсэлбаяр чөлөөт үзүүлбэрийн (Freestyle) төрлийн хөнгөн жинд мөнгөн медаль хүртжээ. Түүнтэй эл төрөлд хамт оролцсон тамирчдаас Финландын Саму Кононен түрүүлж алт, Бельгийн Томас Ансотте хүрэл медаль хүртсэн бол Монголоос Н.Анхбаяр IV байрт шалгарав. Тэгвэл эмэгтэйчүүдээс 30-аас дээш насныхны мастер ангиллын чөлөөт үзүүлбэрийн төрөлд У.Саранмөнх мөн IV байр эзэлсэн байна. Энэ удаа Франц улсын баг дөрвөн алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Швед, Их Британи, Египет улс тус бүр хошой алтан медальтай өндөрлүүлж удаах байруудад шалгарчээ.