Өмнөд хөршийн Макао хотод болсон “Макао-2026” Азийн хот, бүсийн хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнд манай эмэгтэй тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 200 метрийн гүйлтийн төрөлд алт, мөнгөн медаль авав. “Алдар” спорт хороо, “Үчимбэр” клубийн тамирчин Б.Солонго 24 секунд 68 долиор тэргүүлснээр өмнөх (24.96 секунд) амжилтаа 0.28 секундээр ахиулсан байна. Түүний хамт оролцсон, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн оюутан, мөн тус клубийн тамирчин Ц.Мөнххэрлэн 25 секунд 54 долийн амжилтаар дэд байр эзэлжээ. Тэднийг тус сургуулийн хөнгөн атлетикийн дасгалжуулагч А.Амгалан, “Үйцай” сургуулийн багш Г.Жанцандорж нар бэлтгэл хийлгэн сойжээ.