Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

Хаврын ээлжит чуулганаар 150 хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ

Н.Нанзаддоржийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр, Б.Пүрэвдагва, Л.Цэдэвсүрэн нарыг Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилохыг УИХ-аар баталлаа. Мөн УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм.
2024-01-17

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхийг хойшлууллаа. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлуулахыг хүссэн нийт 156 өргөдөл, албан бичиг иргэдээс УИХ-д хаяглагдан ирсэн байна. Мөн уг хуулийн төслийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль зэрэг бусад хуулиудтай уялдуулах үүднээс хамтатган хэлэлцэх зорилгоор хойшлуулах зарчмын саналыг парламентад суудалтай улс төрийн намын дарга нар гаргасан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.
2024-01-17

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаагдана

Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган хаалтаа хийнэ. Намрын чуулганы сүүлийн хуралдаанаар хуулиудыг эцэслэн баталж, УИХ-ын 2024 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэх асуудлыг тогтооно.
2024-01-17

А.Адъяасүрэн: Алдаатай хууль оруулж ирсэн учраас гомдол гаргаж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар АН-ын гишүүд эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн тэргүүтэй АН-ын төлөөлөгчид Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргалаа.
2024-01-17

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Нэгдүгээр сарын 16-ны өдөр болсон Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тавьж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг бүх шатны төсвийн захирагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хангаж ажиллаж, хуулийн хэрэгжилтийн хүрээнд хэмнэгдэж байгаа зардал, өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлуудыг тодорхой бууруулж хэмнэлт гаргасан хэмээн дурдаад, Монгол Улсын Үндэсний аудитын газраас 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд 83.2 тэрбум төгрөг нь хэмнэгдсэн байна гэж дүгнэжээ.
2024-01-17

Гандантэгчэнлин хийдийн багш, Н.Нанзаддорж хамбыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгууллаа.
2024-01-16

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнөөдөр 2018-2023 оны Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уг зөвлөл нь найман гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд гишүүнээр Г.Алтанзаяа, Б.Баярдаваа, Э.Бямбажав, Ё.Мөнхбаатар, Л.Отгонтуяа, Д.Сувдаа, А.Энхжин даргаар Д.Даваасамбуу нар тус тус  ажиллаж байв. Өнөөдрийн уулзалтад зөвлөлийн дарга Д.Даваасамбуу, тус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Г.Алтанзаяа, Л.Отгонтуяа нар хүрэлцэн ирсэн байлаа.
2024-01-16

ТАЗ-ийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2024.01.16/ Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав.
2024-01-16

"Инфляцийг хөөрөгдөж буй нэг гол хүчин зүйл бол импорт. Импорт ханшийг хөөргөж байна"

Улсын Их хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.01.16/ Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь 2018-2023 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төсвийн тухай хуулиар тогтоосон төсвийн алдагдал, нийтийн өрийг хязгаарлах төсвийн иж бүрэн байдлыг хангаж, төсвийн гадуурх ажил, үйлчилгээг ил тод болгож улмаар төсвийг олон нийтийн болон мэргэжлийн байгууллагын нэгдсэн хяналтад оруулахад дэмжлэг үзүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж ажилласан.
2024-01-16

Улсын хэмжээнд 233 цэцэрлэг, 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсов.
2024-01-16

“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганд оролцогчид зөвлөмж гаргалаа

“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганыг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухааны  яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Соёлын яам, Боловсролын ерөнхий газар, ШУА-ийн Хэл зохиолын үндэсний хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их сургууль,  Монгол Улсын Боловсролын Их сургуультай хамтран зохион байгууллаа.
2024-01-16

"ЭТТ ХК-ийн хувьцааг 2012 оноос хойш төрсөн болон МУ-ын харьяатад орсон иргэн бүрд эзэмшүүлэх шаардлага үүссэн"

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
2024-01-16

Үнэмлэхүй олонх өөрсдөдөө зориулж хууль “үйлдвэрлэв”

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганыг маргааш хааснаар энэ удаагийн парламентын хууль тогтоох ажил үндсэндээ шувтарч байна. Өнгөрсөн аравдугаар сард чуулганыг нээхдээ УИХ-ын дарга иргэдийн бухимдлыг төрүүлсэн элдэв булхай, луйврыг төрийн эрх барих дээд байгууллага ард түмэнтэйгээ хамтран хянан шалгах бүрэн эрхтэй болсныг онцлоод, “Хууль зөрчсөн, ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь иргэдийнхээ хүсэлт, шаардлагад нийцэх хэрэгтэй байна. Ингэж чадахгүй бол төр-иргэний итгэлцэл алдарна” хэмээж байв.
2024-01-16

Б.Дэлгэрсайхан: Хотын төсвийн 90.1 хувийг татварын орлогоор бүрдүүлж байна

Төсвийн байнгын хороогоор Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
2024-01-15

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээхийг дэмжлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
2024-01-12

ЧУУЛГАН: Элчин сайд нарыг томиллоо

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.01.12/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжүүлсэн.
2024-01-12

Г.Занданшатар: Нүүрсний сонсголыг мартаж, хаясан зүйл байхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товтой холбогдуулан гишүүд үг хэлэв. 
2024-01-12

Н.Алтанхуяг: Төсвийн тогтвортой байдлын санг төсвийн цоорхойг нөхдөг хэрэгсэл болгосон

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг "Төсвийн тогтвортой байдлын санг түүхий эдийн үнэ унасан үед хэрэглэдэг бол төсвийн цоорхойг нөхдөг хэрэгсэл болгосон. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар асуулга тавьсны хариуд ирүүлсэн мэдээлэл хангалттай бус, метиллинг түлшинд хэрэглэснээс хойш нөхцөл байдал хэр байгаа тухай мэдээллийг иргэдэд хүргэе. Олон нийтийг мэдээлэлжүүлэх нь чухал. Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Улсын Их Хурлаар хэлж, ярьж байх ёстой гээд асуулгыг хэлэлцүүлж өгөхийг хүсье" гэв.
2024-01-12