Н.Нанзаддоржийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр, Б.Пүрэвдагва, Л.Цэдэвсүрэн нарыг Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилохыг УИХ-аар баталлаа. Мөн УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм.
Үүнд:
- Байнгын хороодоос 39,
- Монгол Улсын Засгийн газраас 50,
- Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс 24,
- Ардчилсан намын бүлгээс 37, давхардсан тоогоор нийт 150 хууль, тогтоолын төслийг УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх аж.
Хэлэлцэх асуудлын жагсаалт баталсны дараа намрын ээлжит чуулганаар хэлэлцэгдсэн дараах хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Үүнд:
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл,
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл,
- Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж, баталснаар УИХ-ын 2023 намрын ээлжит чуулган завсарлана.