
69 оны энэ өдөр Дээд Ромын легион өөрийн жанжин Вителлийг эзэн хаанаараа өргөмжилжээ.
1492 оны энэ өдөр Пиренейн хойг дах маврын хамгийн сүүлчийн бэхлэлт болох Гранада Испанийн хаан II Фердинандын цэрэгт бууж өгчээ.
1611 оны энэ өдөр Унгарын гүнгийн ахайтан Элизабет Батори (түүнийг анхны цуврал алуурчин гаж донтон гэж үздэг) залуу охидыг алж цусыг нь арьсаа залуужуулахын тулд биендээ түрхдэг байсан хэрэгт буруутгагдан цайзад бүх насаараа хоригдох болжээ.
1635 оны энэ өдөр Францын хамба лам Ришелье тус улсын Шинжлэх ухааны академийг үүсгэн байгуулжээ.
1757 оны энэ өдөр Их Британийн вант Улс Энэтхэгийн Калькута хотыг эзэлжээ.
1788 оны энэ өдөр Жоржия АНУ-ын дөрөв дэх муж болжээ.
1833 оны энэ өдөр Их Британи Фолклендийн арлуудад ноёрхлоо эргүүлэн сэргээжээ.
1839 оны энэ өдөр Францын зохион бүтээгч Луи Дагер анх удаа Сарны зургийг авчээ.
1874 оны энэ өдөр Испанийн Ерөнхийлөгч Костелара парламентын шахалтаар огцорчээ.
1882 оны энэ өдөр Америкийн бизнесмэн Жон Рокфеллер “Standard Oil” компаниа үүсгэн байгуулжээ.
1905 оны энэ өдөр Оросын арми Порт-Артурын тулаанд Япончуудад ялагджээ.
1919 оны энэ өдөр Варшав хотод ирсэн ЗХУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчдийг Польшийн цагдаа нар буудан хороожээ.
1920 оны энэ өдөр Америкийн зохиолч уран зөгнөлийн их мастер Айзек Азимов төржээ.
1927 оны энэ өдөр сонгодог бүжгийн дэглэгч Юрий Григорович төржээ.
1942 оны энэ өдөр Японы арми Филиппины Манила хотыг эзэлжээ.
1955 оны энэ өдөр Панамын Ерөнхийлөгч Хосе Антонио алуулжээ.
1971 оны энэ өдөр Израильд Исус Христосын шарил байж болзошгүй цовдлогдсон эрэгтэй хүний араг яс олджээ.
1985 оны энэ өдөр АНУ ЮНЕСКО-оос гарч буйгаа мэдэгджээ.
1991 оны энэ өдөр АНУ-д анх удаа өнгөт арьстан эмэгтэй амбан захирагчаар сонгогджээ.