Хүн төрөлхтөн эрт дээр үеэс үхэшгүй мөнх амьдралын тухай мөрөөдсөөр ирсэн. Үлгэрийн баатрууд хүртэл залуужуулах шидтэй ундаа, мөнхийн амьдрал бэлэглэх булаг хайж, эрдэмтэн судлаачид хөгшрөлтийн нууцыг тайлах гэж оролдсоор өдийг хүрчээ. Харин XXI зуунд шинжлэх ухаан энэ мөрөөдөлд бодитойгоор улам ойртож буй. Биологийн шинжлэх ухаан, генетик, эс судлалын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, хөгшрөх нь зөвхөн хувь тавилангийн бус, тодорхой хэмжээнд буцааж болох биологийн үйл явц гэдгийг нотлохоор оролдож байна.
Сүүлийн үеийн хамгийн сонирхолтой, ирээдүйтэй гэгдэх нээлтүүдийн нэг бол хүний арьсны эсийг3 0 жилээр залуужуулах судалгаа юм. Кембрижийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн эл судалгаа олон нийтийн анхаарлыг их эд татаад зогсохгүй, ирээдүйд хөгшрөлттэй тэмцэх бүрэн боломжтойг харууллаа. Одоогоор эсийг залуужуулах туршилтыг зөвхөн лабораторийн түвшинд хийж буй гэнэ.
Кембрижийн эрдэмтэд “эпигенетик дахин програмчлал” хэмээх аргыг ашигласан бөгөөд энэ нь хөгшрөх явцыг сааруулж, эсийг залуугийн хшиг нь ажиллуулах боломж олгодгоороо онцлогтой юм байна. Эл судалгаанд 53 настай хүний арьсны эсийг авч, биологийн тусгай аргаар дахин тохируулж, эсийн доторх хөгшрөлтийн ул мөрийг “арчсан” байна. Ингэснээр тухайн эс 20 настай хүнийх шиг ажиллаж эхэлжээ. Үр дүнгээс нь харахад зөвхөн эсийн гаднах шинж чанар өөрчлөгдөөд зогсохгүй шарх эдгэрэх хугацаа, арьсны уян хатан чанар, нөхөн төлжих чадавх гээд бүгд л залуужсан байна.
ХӨГШРӨЛТИЙН “САНАХ ОЙ”-Г УСТГАДАГ БОЛОХ НЬ
Орчин үед хүний эс хөгшрөх нь зөвхөн цаг хугацааны асуудал биш болжээ. Эс бүрийн дотор эпигеном хэмээх зүйл байдаг гэнэ. Энэ нь ДНХ-ийн мэдээлэл өөрчлөхгүй ч ямар генийг уншиж болох, үгүйгзааж өгдөг“санахой” юм. Жил ирэх тусам нээ пигенетик мэдээлэл алдагдаж, эсийн үйл ажиллагаа мууддаг байна. Кембрижийн эрдэмтэд угсанах ойг хэсэгчлэн арчсанаар эсийг залуугийнх шиг нь ажиллуулах боломжтой гэл нээлтээрээ харууллаа. Өөрөөрхэлбэл, хөгшрөлтийн ул мөрийг эргүүлэн устгах зам нээгдэж байна гэсэн үг.
Энэхүү нээлт нь Японы эрдэмтэн Шинья Яманакагийн судалгаанаас үүдэлтэй аж. Тэрбээр энгийн биет эсийг үндсэн үүдэл эс болгон хувиргахаргыг 2006 онд нээж, Нобелийн шагнал хүртсэн. Үүнийг “Яманакагийн хүчин зүйлс” хэмээн нэрлэдэг бөгөөд дөрвөн төрлийн тусгай уургийн тусламжтайгаар эсийг тэр чигт нь “дахин төрүүлэх” боломжтой болсон юм. Гэхдээ энэ арга нь бүх эсийг бүрэн тэглэж, эхний байдалд нь оруулдаг учраас хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй байж. Харин Кембрижийнхний энэхүү шинэ арга нь эсийг зөвхөн тодорхой хэмжээгээр л залуужуулдаг учраас практик анагаах ухаанд ашиглахад илүү аюулгүй, бодитой хувилбар болох магадлалтайг эрдэмтэд онцолж байна.
ДУНДАЖ НАСЛАЛТ УРТСАЖ, ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ НЭМЭГДЭНЭ
Энэхүү судалгаа нь зөвхөн хөгшрөлтийг зогсоох бус, донорын дутагдлыг ч тодорхой хэмжээнд нөхөх боломжтой юм. Мөн хөгширсөн арьс амархан хуурайшиж, шарх нь удаан эдгэдэг гэнэ. Харин залуу эсийг ашигласнаар шархны эдгэрэх хугацааг түргэсгэж, арьсны уян хатан чанарыг сайжруулах давуу талтай. Энэ нь гоо сайхны салбарт төдийгүй хүний эрүүл мэнд, түлэгдсэн шарх, мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээнд ч асар том дэвшил авчрахаараа онцлогтой юм байна.
Альцгеймер, паркинсон зэрэг өвчний үед тархины эсүүдийн үйл ажиллагаа доройтдог аж. Хэрэв тархины эсийг залуужуулж чадвал эдгээр өвчнийг удаашруулах, бүр тодорхой хэмжээнд эмчлэх ч боломжтой гэнэ. Түүнчлэн хөгшрөлтөөс үүдэлтэй судасны хатуурал, булчингийн сулралыг эсийн түвшинд бууруулж болох нь. Хэрэв эсийг залуужуулах технологийг бүрэн хөгжүүлж, практик хэрэглээнд нэвтрүүлбэл хүний амьдралын хэв маяг, нийгмийн бүтэц үндсээрээ өөрчлөгдөх магадлалтай. Тухайлбал, дундаж наслалт уртасна. 70 настайхүн 40-тэй юм шиг эрч хүчтэй, хөдөлмөрлөх чадвартай болох аж. Ингэснээр өндөр настнуудын асаргаа сувилгааны зардал ч дагаад багасах боломжтой.
Мөн ажиллах хүчний бүтээмж өсөж, тэтгэврийн тогтолцоо өөрчлөгдөх зэрэг олон давуу талтайг тус сургуулийн эрдэмтэд онцолж байна. 2050 он гэхэд 80 настай хүн марафонд гүйж, шинэ мэргэжил эзэмшин, амьдралынхаа дараагийн үе шатруу шилжих боломжтой гээд та төсөөлөөд үз дээ. Хүмүүс 60 нас хүрээд л тэтгэвэртээ гарч, ач, зээгээ асраад суудаг жишиг ард хоцорч, оронд нь бизнес эрхэлж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох үе ирэхэд тийм ч холбиш бололтой.
ЭСИЙГ ЗАЛУУЖУУЛЖ, ТҮЛЭГДСЭНШАРХЫГ ТҮРГЭН ЭДГЭЭХ ТУРШИЛТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙВ
Эсийг залуужуулах чиглэлээр зөвхөн Кембрижийн эрдэмтэд бус, дэлхийн олон орны судалгааны баг өрсөлдөн ажиллаж байна. Жишээ нь, БНСУ-ын эрдэмтэд арьсны эсийг залуужуулах замаар түлэгдэлтээс үүдэлтэй шархны эдгэрэх хугацааг түргэсгэх туршилтыг амжилттай хийжээ. Мөн Харвардын их сургуулийн эрдэмтэн Дэвид Синклер NAD+ хэмээх коэнзимийн түвшнийг сэргээх судалгаагаараа сүүлийн үед олны анхаарлыг ихэд татах болсон. NAD+ буюу никотинамид аденин динуклеотид коэнзимгэдэгнь бие махбод дахь бүх эсэд байдаг чухал молекул юм. Энэ нь бидний идэж буй хоолыг энерги болгон хувиргах, ДНХ-ийг нөхөн сэргээх, бодисын солилцоог зохицуулах, дархлааны системийг дэмжих зэрэг чухал үйл ажиллагаанд оролцдог аж. Харин нас ахих тусам бидний коэнзимийн түвшин буурдаг юм байна. Улмаар ой тогтоолт болон бодисын солилцоо муудаж, элдэв өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмдэг гэнэ. Тэгвэл Дэвид Синклерийн судалгаагаар эл түвшнийг нэмэгдүүлснээр эсийн эрч хүч, нөхөн төлжих чадвар эрс сайжирдаг болохыг тогтоожээ.
Эсийг залуужуулах технологи бол өнөө цагийн хамгийн ирээдүйтэй шинжлэх ухааны нээлтүүдийн нэг яах аргагүй мөн. Кембрижийн эрдэмтдийн туршилт нь хөгшрөлт зайлшгүй хувь тавилан биш, харин засаж болохуйц биологийн үйл явц гэдгийг баталж буй. Магадгүй ойрын арван жилд энэ технологийг практикт нэвтрүүлж, хүн төрөлхтний насжилтын тухай ойлголтыг бүхэлд нь өөрчлөх боломжтой. Гэхдээ аливаа юм бүхэн хоёр талтай. Дэвшилтэт технологи, шинэ нээлтүүд бидний амьдралын чанарыг сайжруулж, дундаж наслалтыг уртасгах боломжтой боловч нөгөө талаас хүн амын өсөлт, нөөцийн хомсдол, нийгмийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлэх аюултай. Тухайлбал, “Хүний амьдралын мөчлөгийг зохиомлоор өөрчилж болох уу”, “Бид хэзээ ч хөгшрөхгүй бол жам ёсны амьдралын мөчлөг хэрхэн өөрчлөгдөх вэ” зэрэг асуулт эрдэмтэд төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгарах эрсдэлтэй аж.
Э.Сүйлэн