
Бүх төрлийн самар аминдэм, эрдэст бодисоор арвин тул биед тустай. Тухайлбал, А, B, Е аминдэм болон фосфор, төмөр, кали, кальци, магни зэрэг эрдсээр баялаг. Гэхдээ хэтрүүлж хэрэглэвэл хор болдог аж. Биеийн тамирын удаан хугацааны дасгал сургуулилалтын дараа ядаргаа тайлах, булчингийн үйл ажиллагаа дэмжих зорилгоор хэрэглэх нь элбэг. Жин нэмэх гэсэн тамирчдад хоногт 30 ширхгээс илүүгүйг идэхийг зөвлөдөг байна. Өөрөөр хэлбэл, самар нь илчлэг ихтэй, хүнд хоол тэжээлд тооцогддог тул сайн гээд их хэмжээгээр идэж болохгүй нь.