Монгол орны нийт нутаг дэвсгэрийн есөн хувь буюу 14.2 сая га талбайг ой эзэлдэг. Энэ нь хойд өргөргийг бүхэлд нь хамарсан сэрүүн бүсийн хамгийн том ойн экосистемийн нэгэн хэсэг гэсэн үг. Тэгвэл Монголын UN-REDD үндэсний хөтөлбөрийн хийсэн, ой бидэнд хэдий хэмжээний өгөөж өгдөг талаарх судалгаанаас сонирхуулъя.
Тайгад сүүн тэжээлтэн, шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан зэрэг 181 зүйл ховордсон амьтан бий.
Манай орны ойн ихэнх хувийг шинэс, хус эзэлдэг.
2015 оны байдлаар сэрүүн бүсийн ойгоос 52 000 га талбай нь устаж, 1.4 сая га нь доройтолд орсон байжээ.
Малын бэлчээрт ашиглаж буй ойн талбайн ашиг шимийг тооцвол 25 сая ам.доллартой тэнцэнэ.
Ойгоос жил бүр 12 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хушны самар, жимс, эмийн ургамал бэлтгэдэг аж.
Монгол орны нийт ой жилд дунджаар 29.1 сая тонн нүүрсхүчлийн хий шингээдэг гэнэ.
Сэрүүн бүсийн ойгоос жил бүр 142 сая ам.долларын өртөг бүхий мод бэлтгэдэг.
Тайгад сүүн тэжээлтэн, шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан зэрэг 181 зүйл ховордсон амьтан бий.
Ойн түймрийн 95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй.