Токиогийн олимпын наадмаар хамгийн олон жуулчин цугладаг “Токио цамхаг”-ийн хажууд “Монголиа хаус” баригдах нь. Энэхүү цамхгийн дэргэд монгол гэр барих санаачилгыг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг гаргасан байна. Тэрбээр өнгөрсөн жилийн есдүгээр сарын 25-нд Япон Улсад суугаа Элчин сайд Д.Батжаргалын хамт газар түрээслэх гэрээнд гарын үсэг зуржээ. Тус цамхгийн хажууд үндэсний урлагийн тоглолт, загварын шоу болохоос гадна монгол гэрт Төрийн тэргүүн, ОУОХ-ны гишүүд зочлох аж.