Монгол Улсын Консерватори нь Дэлхийн болон Монголын суут хөгжмийн зохиолчдын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Оросын суут хөгжмийн зохиолч С.В.Рахманиновын мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд түүний амьдрал уран бүтээлийг харуулсан фото зургийн үзэсгэлэн, баримтат киног толилуулж байсан. Тэгвэл энэ удаа Монгол Улсын Филармонид түүний төгөлдөр хуур симфони найрал хөгжимд зориулан бичсэн Хоёрдугаар Концерт оп 18, мөн Паганинийн сэдвээр бичигдсэн төгөлдөр хуур найрал хөгжмийн Рапсоди хэмээх алдартай бүтээлийг толилууллаа. Энэхүү бүтээлүүдийг төгөлдөр хуурч, багш Б.Цацрал, Г.Анужин нар гоцлон хөгжимдөж, удирдаач Э.Мөнхбаяр удирдав.
Монгол Улсын Консерваторийн оюутан сурагчдын симфони найрал хөгжим нь 60 жилийн түүхтэй бөгөөд улсын хэмжээнд 120 хүүхдийн бүрэлдэхүүнтэй хамгийн том найрал хөгжим юм.