Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр , "Хүүхдийн хамгааллын байгууллагын 100 жилийн ой өчигдөр Хүүхдийн төлөөх үндэсний зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ анхны хурлаа хийлээ. Засгийн газар, эрүүл мэндийн салбарын нэг баримталж байгаа нэг чиглэл бол эрүүл ирээдүйг бий болгох юм. Үүний хүрээнд хүүхдийг эхийн хэвлийд байх цагаас эхлэн анхаарах бодлого хэрэгжүүлнэ.
Жирэмсний хяналтын системийг сайжруулж, сургууль, цэцэрлэгийн эрт илрүүлэгийн тогтолцоог бэхжүүлнэ. ЕБС-ийн хүүхдүүдийг эрүүл саруул сургуулиа төгсдөг, тогтолцоог бий болгоно. Хүүхдийг өвдсөний дараа биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, тусламж үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэхийг эрчимжүүлж ажиллана.