Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд менингококкт халдварын сэжигтэй тохиолдол таван сарын 6-нд бүртгэгдсэн байна. ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-ийн хамтран баг шуурхай арга хэмжээ авч ажиллан хуралдаж, гурав дахь хоногтоо бүтэн ажиллаж байна. Тухайн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар тухайн суманд ажиллаж байна. Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ч өнгөрсөн шөнө харьцангуй тогтвортой, тууралт нь нэмэгдээгүй хоносон байна. Менингитийн үүсгэгч нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан хэмээн ХӨСҮТ-ээс мэдээллээ.