Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) болон НҮБын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)аас “Олон төрлийн аюулаас эрт сэрэмжлүүлэх системийн дэлхийн төлөв байдал 2026” тайлангийн үр дүнг танилцуулав. Үүнд дурдсанаар өнөөдрийн байдлаар дэлхийн 136 улс буюу 10 орон тут мын долоо нь олон төрлийн аюулаас эрт сэрэмжлүүлэх системтэй болжээ. Энэ нь сүүлийн арван жилийн хугацаанд 143 ху виар өссөн дүн бөгөөд гамшгийн эрсдэлээс сэргийлэх системийн ашиглалт, хүртээмжийг нэ мэг дүүлэх чиглэлээрх олон улсын зорилтот түвшнээс давсан үзүүлэлт аж.
Эрт сэрэмжлүүлэх системийг түрүүлж нутагшуулсан, идэвхтэй ашигладаг орнуудад гамшгийн улмаас нас барах тохиолдол 6.1 дахин буурсан бол үүнд өртөх хүмүүсийн тоо 3.2 дахин цөөрснийг тогтоожээ. Улс орнуудын тоогоор бус, бүс нутгийн түвшинд авч үзвэл дэлхийн нийт га зар нутгийн 50 орчим хувь нь эрт сэрэмжлүүлэх сис темийн мэдээлэл дамжуулах бүсчлэлд хамаарч буй аж. Үүн дундаас Африкийн бүс нутаг хамгийн өндөр үзүүлэлттэй буюу нийт газар нутгийнхаа 77 орчим хувийг уг системийн сүлжээнд хамруулжээ.
Гар утсаар шуурхай мэдээлэл дамжуулах тех нологи өргөжиж буйтай холбоотойгоор өдгөө 38 улс үүрэн холбооны сүлжээгээр шууд зарлан мэдээлэх (cell broadcast) сис темийг бүрэн нэвтрүүлжээ. Харин 54 орон аюул, гамшгийн үед энэ системийг дохио дамжуулагчаар ашиглахаар бэлэн байдалд идэвхжүүлсэн байна.
Дэлхийн үндсэн ажиглалтын сүлжээний стандартад нийцсэн станцаас мэдээлэл хуваалцдаг улс орнуудын эзлэх хувь 2023 онд 37 байсан бол үүнээс гурван жилийн дараах байдлаар 52 болж өссөнийг Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлэв.
Ж.Сувд