АНын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хуралд УИХын гишүүн А.Ган баатар, нийс лэлийн АНын дарга Б.ГанОчир нар орол цож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Б.ГанОчир “Нийслэлийн МАНын даргаар хо тын захирагч Б.Пүрэвдагвыг сонгосон нь нут гийн өөрөө удирдах ёсны зарчмыг уландаа гишгэсэн томилгоо боллоо. МАН-ын төв байрнаас шинэ албан тушаалд томилогдсон хотын дарга Б.Пүрэвдагва Үндсэн хуулиар ба тал гаажсан нут гийн өөрөө удирдах ёсны зарч мыг зөрчин, Чин НИЙГЭМ гэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт томилгоо хийсэн. Энэ бол авлига, албан тушаалын асуудалд холбогдоод буй МАН-ынхны хамгийн сайн хийж сурсан ажил. Сүүлийн 10 жилд ийм байдал гаарлаа.
2019 оноос хойш буюу сүүлийн долоон жилд зөвхөн нийслэлд 900 гаруй иргэн сайжруулсан гэх шахмал түлшинд угаартаж, нас баржээ. 2024 оны “утааны” сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 779 хүн угаартаж, нас барсан гэж мэдээлж байсан. Үүнээс хойш дахин 119 иргэн энджээ. Гэтэл үүнд хэн хариуцлага хүлээх, цаашид ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Эрх баригчид хоёр их наяд төгрөгийн өр бий болгон сайжруулсан түлшний үйлдвэр байгуулж, нийслэлийн гэр хорооллынхныг туршилтад оруулан, 900 гаруй иргэний аминд хүрчхээд одоо хагас коксын үйлдвэр барина гэлээ. Улаанбаатар хотын утаа, гэр хорооллынхны түлш МАН-ын бизнес болжээ. Дахиад нэг л иргэн угаартаж, нас барсан тохиолдолд хотын дарга Б.Пүрэвдагва хариуцлага хүлээх ёстой. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулчхаад, “Түлшээ буруу түлсэн”, “Хүмүүс угаартаж нас бардаг биз дээ” гэх зэргээр доромжилж болохгүй” гэлээ.
Харин УИХ дахь АН-ын хуулийн бодлогын зөвлөх Н.Ариунболд “Хамгийн үнэ цэнтэй зүйл бол хүний амь, эрүүл мэнд байдаг. Харамсалтай нь, эрх баригч МАН-ынхан хүний амийг сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс доогуур үнэлж байна. Сүүлийн долоон жилд 900 гаруй хүн амь хохирсны цаана эрүүл мэндээрээ хохирч үлдсэн олон зуун иргэн бий. Монгол Улсад хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах хоёр төрлийн зохицуулалт бий. Нэгдүгээрт, стандарт. Хоёрдугаарт, техникийн зохицуулалт. Гэтэл Засгийн газар шахмал болон сайжруулсан түлшний техникийн зохицуулалтыг өдий хүртэл батлахгүй, иргэдээ хохироож байна” гэв.
Ж.Сувд