ХХААХҮЯ-наас өнгөрсөн зургаадугаар сараас хэрэгжүүлж эхлүүлсэн “Арьс шир Баялаг” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл зэрэг таван аймгийн малчдаас нийт 32 396 арьс, шир худалдан авч, үйлдвэрүүдэд нийлүүлжээ. Ин эснээр 160.5 сая төгрөгийн борлуулалт хийн, хаягдаж байсан түүхий эдийг ашиглах боломж бүрдүүлснийг мэдээлэв. Түүнчлэн дээрх хөтөлбөрийн хүрээнд таван аймагт мал тө хөөрөх, мах бэлтгэх, арьс, шир цуглуулж, ни лүүлэх 39 үйлдвэр, цех байгуулсан аж. Түүхий эд бэлтгэлийн таван цэгийг агуулахын хамт ашиглаж эхэлсэн юм байна. Цаашид түү хий эд бэлтгэлийн ийм цогц төвүүдийг орон ну тагт олноор байгуулах, ялангуяа мах бэлтгэлийн явцад гардаг арьс, ширийг стандартын дагуу бэлтгэн, дараагийн шатны боловсруулал тад хүргүүлэхэд анхаарахыг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Ташрамд дурдахад, манай ул сын арьс, ширний үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал хагас боловсруулах нь жилд 18, гүн боловсруулах нь 2.5 сая ширхэг хэмээн тооцогддог. Мөн жил бүр 1214 сая ширхэг арьс, шир гардаг тооцоо бий.
С.Дулам