Цагдаагийн ерөнхий газрын 102 тусгай дугаарын утсанд өнгөрсөн хоногт буюу .11-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө 2,246 гомдол, дуудлага ирсэн байна. Үүнээс зөрчлийн шинжтэй 709, гэмт хэргийн шинжтэй 116 хэрэг бүтгэгджээ. Түүнчлэн Цагдаагийн байгууллага гурван хэргийг шуурхай илрүүлж 159 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлөөс залилах 20, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 72, хулгайлах 15, эрүүлжүүлсэн 124, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 тохиолдол бүртгэгдсэн байна.