Өвөрхангай аймгийн Байгаль орчны газ рын албан хаагчид Хайрхандулаан сумын гурав дугаар багийн нутаг, Толь булгийн эхийг хашиж хамгаалжээ. Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үүднээс эл ажлыг санаачилсан бөгөөд хүн, малын хөлд талхлагдан ус булингартах, бо хирдохоос ийн сэргийлжээ. Булгийн эхийг хашиж хамгаалах нь усны нөөцийг хамгаалах, эко системийг тэтгэх, ундарга нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой аж.
Өөрөөр хэлбэл, мал болон хүний хөлөөс бул гийн эхийг хамгаалж, хашаалснаар усны ун дарга 70 гаруй хувиар нэмэгддэг гэнэ. Мөн усны чанар, хангамж сайжирч, урсац нэмэгдэн, тухайн орчны мал, зэрлэг амьтдын ундаалах эх үүсвэрийг сэргээсэн байна. Сонирхуулахад, Өвөр хангай аймагт нийт 218 гол горхи, 1043 булаг шанд, 100 нуур тойром, 33 рашаан бүртгэлтэй аж.
Ч.Цэлмэг