Нийгмийн хариуцлагыг дэмжих татварын бодлогын сүүдэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэвлэлд саяхан өгсөн ярилцлагадаа “Өмнө нь бид улс төрчид төсвийн мөнгөөр пиар хийлээ гэж шүүмжилдэг байсан. Харин одоо томоохон компаниуд татварт төлөх байсан мөнгөө авч үлдэхийн тулд буянтны дүрд тоглож, “Бид нийгмийн сайн сайхны төлөө ийм зүйл хийлээ” хэмээн пиар хийн, бараа, бүтээгдэхүүнээ сурталчилдаг болж. Үүнийг ил тод болговол хэн нь жинхэнээсээ нийгмийн хариуцлагын хүрээнд ажил хийсэн, аль нь татварт төвлөрүүлэх ёстой мөнгөө авч үлдсэн, ямар улс төрч холбоодоор дамжуулан хаанаас санхүүжилт татсан нь тодорхой болно” гэж ярьжээ.
Санхүү, бизнесийн салбарт ажиллаж байсан чамгүй туршлагатайн хувьд тэрбээр манай улсад сүүлийн жилүүдэд бий болоод буй нэгэн гажуудлыг соргог олж харж, ийнхүү шүүмжилжээ. Энэ бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (ААНОАТТХ)-д 2024 онд нэмэлтээр оруулсан, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын зардлыг татвараас хасаж тооцох тухай заалтаас үүдэлтэй будилаан юм.
Эл заалтыг буруугаар ашиглахаас сэргийлж, хяналтын механизмуудыг бий бол гон, хууль, журмаар тодорхой хязгаарлалтуудыг хийх шаардлагатайг судлаачид хэрэгжүүлж эхлэх үеэс нь анхааруулсан. Гэтэл одоо яг үүнээс үүдэлтэй хийдэл үүсээд буйг хууль тогтоогчдоос эхлээд бизнесийн салбарынхан хөндөж байна.
Одоогоос хоёр жилийн өмнө Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д “Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-т заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын нэг хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн заалт нэмж оруулсан юм. Үүнд дурдсан нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа гэдэгт байгаль хамгаалах, нөхөн сэргээх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохируулгат орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, зуслан, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, соёлын өвийг сэргээх, хамгаалах, нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн бий болгох, тохижуулах, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих, гамшгийн хохирлыг барагдуулах, спорт цогцолбор барих, олимп, тив, дэлхийн тэмцээнд оролцох баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэргүүлэх чиглэлээр суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох зэргийг багтаасан. Нэг ёсондоо иргэдийн өдөр тутмын амьдралын чанарыг дээш лүүлэхэд нэмэртэй ажлуудаас эхлээд нийгэм, соёл, боловсрол, спорт, шинжлэх ухаан, бай галь орчин гээд чиглэл чиглэлийн үйл ажиллагааг үүнд хамруулсан билээ.
Өмнө нь байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл тохиосон үед улсад хандив, тусламж үзүүлэх, тусгай мэргэжилтэн бэлтгүүлэх зорилгоор сургалтын байгууллагад санхүүгийн дэмжлэг олгох, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийн сур галтыг дэмжих зэрэг цөөн тохиолдолд, маш хязгаарлагдмал хүрээнд л аж ахуйн нэгжүүдийн нийгмийн үйл ажиллагааны зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцдог байсан бол өдгөө үүнийг дээрх байдлаар “солонгоруулж”, өргөжүүлээд буй.
Үүний үр нөлөөгөөр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд сүүлийн жилүүдэд нийгэм рүү чиглэсэн маш олон ажил хийж, үүнийгээ давхар маркетингийн зорилгоор ашиглах болжээ. Тухайлбал, томоохон аж ахуйн нэгжүүд сүүлийн үед байгаль хамгааллын ажилд хөрөнгө оруулах нь ихэссэн. Тэд үүнийгээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах малгай зорилтын дор хэрэгжүүлдэг. Энэ нь ой, амь тан, ус зэрэг байгалийн баялгийг хамгаалах, нөө цийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах үйл ажиллагааг сан хүүжүүлсэн зардлыг дээрх хуулийн заалтад үндэслэн албан татвараас хасаж тооцдог болсонтой холбоотой. Гэтэл энэ чиглэлийн ажлын бодитой үр дүнг хэмжихэд туйлын хүндрэлтэй. Жишээлбэл, хувийн хэвшлийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин нийслэл, орон нутагт баахан байршилд мод тарьж, ойжуулалт, нөхөн сэргээлт хийсээр буй. Гэвч энэ ажлыг бодитой хөрөнгө оруулалт гэж шууд үзэх үү, байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ гүйцэтгэсэн үү гэдгийг үнэлж дүгнэхэд хүндрэлтэй. Энэ чиглэлийн хяналт, үнэлгээний нэгдсэн тогтолцоо манайд байхгүй. Үүнийг бодитоор хэмжихийн тулд урт хугацааны хяналт мониторинг шаардлагатай. Гэтэл аж ахуйн нэгжүүд тарьсан мод, бутаа ургахыг, байгаль нөхөн сэргэхийг хүлээлгүй, энэ чиглэлийн ажилд зарцуулсан мөнгөн дүнгийнхээ хэмжээгээр хувь тооцуулан хөнгөлөлт эдэлж буй.
Түүнчлэн сүүлийн үед үндэсний томоохон компаниуд оюутан залууст тэтгэлэг олгох нь ол ширсон. Энэ нь Засгийн газраас баталсан тэргүүлэх чиглэлээр суралцагчдыг дэмжсэн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх бодлоготой мөн л холбоотой. Хүнс үйлдвэрлэл, худалдааны чиглэлийн нэгэн томоохон групп гэхэд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, 22.9-д заасны дагуу хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавих шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хяналт тавина” гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, хийсэн ажил, хөрөнгө оруулалт нь тухайн салбарын сайдын баталсан стандарт, шаардлагад нийцсэн, эсэхийг эрх бүхий байгууллагаар баталгаажуулах шаардлагыг тавьсан. Тэрчлэн тат вараас зайлсхийх боломжийг хязгаарлах зорилгооор хөнгөлөлтийн дээд хэмжээг тухайн жилийн татвар ногдох орлогын нэг хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан юм. Жишээ нь, 10 тэрбум төгрөгийн татвар ногдох орлоготой компани дээд тал нь 100 сая төгрөгийн татварын хөн Нийгмийн хариуцлагыг дэмжих татварын бодлогын сүүдэр дээд сургуульд тэргүүлэх чиглэлээр суралцах I-IV дамжааны оюутнуудад нийт нэг тэрбум төгрөгийн тэтгэлэг олгохоо зарласан. Нэг суралцагчид олгох сургалтын тэтгэлгийн дээд хэмжээг хоёр сая төгрөгөөр тогтоон, нийт 500 оюутанд төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр шийд вэрлэсэн юм билээ. Цаашлаад олон улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээн, уралдаанд оролцогчдыг “ивээн тэтгэх” байгууллага урьд урьдынхаас илүү олширлоо. Тэд үүнийгээ маркетинг болгон ашиглаж байна. Үүнийг дагаад энэ чиглэлээр хандив, тусламж гуйдаг хүн ч ихсэв.
Ингээд харвал аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг сайжруулах, татвар, хураамжаас үүдэлтэй санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор хууль, эрх зүйн хүрээнд бий болгосон уг зохицуулалт нь хөрөнгө оруулалтын нөөц боломжийг тарамдах суваг болох эрсдэлтэй байна. Юм бүхэн хэмжээ хязгаартай. Бизнесүүд, хувийн хэвшлийнхний үүрэх нийгмийн хариуцлага ч утга учиртай, хэмжээ дамжаатай байх ёстой. Компани болгон үүрэг хариуцлага хүлээх нэрээр мод, бут тариад, цэцэрлэг, гудамж, талбай тохижуулаад, сургалтын тэтгэлэг, тэмцээн, уралдаанд их хэмжээний мөнгө “хаясаар” байвал утгаа алдана. Хөрөнгө оруулалт нэн шаардлагатай, тэргүүлэх ач холбогдолтой салбаруудад зарцуулах ёстой мөн гөний урсгал өөр тийш “салаалах” эрс дэлтэй.
Цаашлаад дээрх хууль тогтоогчийн хэлсэнчлэн энэ зохицуулалтыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн урвуулан ашиглах явдал гаарна. Ийм явдал эхнээсээ гарч эхэлсэн учраас л парламентын гишүүд нь дуугарч буй болов уу. Нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлсэн ажлын зардлыг татвараас хасаж тооцох зохицуулалтыг урвуулан ашиглахаас сэргийлэхийн тулд холбогдох хуульд “Энэ хуулийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэсэн үг. Гэвч бодит байдалд үнийн дүнг хиймлээр өсгөх, өөрийн бизнес, үйл ажилллагаанд ашигтай дэд бүтэц барих, хандив, тусламж, тэтгэлэг нэрээр далд хамаарал бүхий хүмүүст мөнгө шилжүүлэх зэрэг эрсдэл гарах боломжтой байна. Нийгмийн чиглэлийн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөн дүнг хянадаг, баталгаажуулдаг, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, эсэхийг шийддэг хүмүүс ч ашиг сонирхлын үүднээс үүнд оролцох боломжтой юм. Тэгэхээр аж ахуйн нэг жүүдийг татвараас чөлөөлөхтэй холбоотой энэ зо хи цуулалтыг хатуу хяналттай хэрэгжүүлж, нийгэм рүү чиглэсэн хөрөнгө оруу лал туудыг илүү үр ашигтай болгоход анхаарах шаард лага тай.
Н.Мишээл