Манай улсад сүүлийн гурван сард дөрвөн эмэгтэй сураггүй алга болж, цагдаагийн байгууллагынхан эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 13-нд Орхон аймагт иргэн О, аравдугаар сарын 34-нд шилжих шөнө иргэн Ш, арав дугаар сарын 15-нд Увсын Тариалан сумд малчин эмэгтэй А, 29нд Баянзүрх дүүрэгт иргэн, дуучин А нар тус бүр сураггүй алга болсон юм. Эдгээр эмэг тэй чүүдийг өдий болтол олоогүй бөгөөд Увсад алга бол сон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хү сэлтээр дахин эхлүүлсэн бол Баянзүрх дүүрэгт сураггүй болсон иргэн А-г эрсдэлтэй бүсүүдэд хайж байна.
Баянзүрх дүүргийн онцгой комиссын хуралдаан өчигдөр болж, нөхцөл байдалтай холбогдуулан бүх хорооны Засаг дарга нарыг мэдээллээр хангаж, хоёр хоногийн хугацаанд иргэн А-г эрс дэлтэй бүсүүдэд эрэн хайх үүрэг өг сөн байна. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга, хэсгийн ахлагч, цагдаа, онцгой байдлын алба хаагчаас бүрдсэн багийнхан эрсдэлтэй бүсүүдэд эрэн хайх ажиллагааг өчигдрөөс эхлүүллээ.
Сураггүй алга болсон эмэгтэйчүүдийн эрэн хайх ажиллагааны нөхцөл байдлын талаар уржигдар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгсөн. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл “2026 оны есдүгээр сарын 22-ны өдөр иргэн А “Манай охин ес дүгээр сарын 13-нд ажлаасаа гараад сураггүй алга болсон” гэх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн ажлын газар буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа спорт цогцолбороос гарч яваад сураггүй болсон нөхцөл байдал тогтоогдсон. Уг хэрэгт холбогдуулан нэг иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үргэлжлүүлэн шалгаж байна” гэв.
Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэг дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Иргэн А нь 2.6 км зам явган явсныг хяналтын камераар тогтоосон. Чиглэлийг олж тогтоох ач холбогдолтой байршил бүхий газрын 269 камерыг шалгаж, хамгийн сүүлд явсан маршрутыг тодрууллаа. “Чухаг” хотхоноос гарч, “Шинэ зуун айл” чиглэлд явсан нь хамгийн сүүлд камерын бичлэгт үлдсэн байна. Цаашаа аж ахуйн нэгж, айл өрх байдаггүй газар буюу камергүй бүсэд тухайн иргэн орсон. Камерт бичигдсэнээс хойш хугацаанд тус замаар явсан 216 тээврийн хэрэгслийг олж тогтоон, жолооч нараас гэрчийн мэдүүлэг авч байгаа” гэв.
Ч.Туяа